UWW чансаа: Америкчууд хамгийн их шагнал хүртжээ

2021 оны 12 сарын 09

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жил чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн (нийт 30 жин) чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ. Чансааг тэргүүлэгч бөх 10000, 2-т орсон нь 7000, гуравт орсон бөх 3000 ам.долларын шагнал хүртэхээр болсон юм. Манай улсаас ганц бөх шагнал авах болсон нь ДАШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор бөгөөд 59 кг-ын жинд 39 оноотой гуравт жагссан байна. Б.Шоовдор дөрөвдүгээр сард Алматыд болсон Азийн аваргад үзүүрлэж, аравдугаар сарын эхээр Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

Бөхийн гурван төрөлд хамгийн их шагнал авсан нь АНУ-ын бөхчүүд байлаа. Чансаанд 12 америк бөх багтаж (8-3-1), найман бөх нь чансааг тэргүүлж, нийт 104000 долларын шагнал авчээ. Тэдний дараа оросууд мөн 12 бөхтэй орсон ч (3-7-2) байрны дарааллаар 85000 ам.доллар авах боллоо. Америкчууд бүх шагналаа эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхөд авсан бол ОХУ-ын баг эрэгтэй чөлөөт, сонгомол барилдаанд авсан байна. Японы баг (4-4-1) нийт 9 тамирчин, 71000 доллар хүртсэн бол зөвхөн эрчүүд барилддаг Ираны баг (4-3-1) $64000 авлаа.

UWW чансаа

Эмэгтэй чөлөөт

50 кг

Сара ХИЛЬДЕБРАНДТ (АНУ) – 82 оноо

Юи СҮСАКИ (Япон) - 68

Мария СТАДНИК (Азербайжан) - 60

53 кг

Маю МҮКАИДА (Япон) - 68

Винеш ФОГАТ (Энэтхэг) - 58

Акари ФҮЖИНАМИ (Япон) - 58

55 кг

Цүгүми САКҮРАИ (Япон) - 58

Андрея АНА (Румын) - 39

Роксана ЗАСИНА (Польш) - 39

57 кг

Хелен МАРУЛИС (АНУ) -84

Ирина КУРАЧКИНА (Беларусь) - 76

Аншу МАЛИК (Энэтхэг) - 76

59 кг

Биляна ДУДОВА (Болгар) - 76

Сарита МОР (Энэтхэг) - 41

Б.Шоовдор (Монгол) - 39

62 кг

Айсулу ТЫНЫБЕКОВА (Кыргызстан) - 136

Юкако КАВАИ (Япон) - 68

Кайла МИРАКЛ (АНУ) - 56

65 кг

Ирина РИНГАЧИ (Молдов) - 78

Мива МОРИКАВА (Япон) - 38

Гаухар MУКАТАЙ (Казахстан) - 26

68 кг

Тамира МЕНСА СТОК (АНУ) -123

Мэрим ЖУМАНАЗАРОВА (Кыргызстан) -114

Блессинг ОБОРУДУДУ (Нигер) - 90

72 кг

Жамила БАКБЕРГЕНОВА (Казахстан) - 72

Масако ФҮРҮИЧИ (Япон) - 58

Бусе ТОСУН (Турк) - 35

76 кг

Аделина ГРЕЙ (АНУ) -120

Элин РОТТЕР ФОКЕН (Герман) -100

Эпп MAE (Эстони) – 86

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top