Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.14/ боллоо. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олголоо. Энэхүү журмыг Засгийн газар эрх олгосноор баталдаг. УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050"-д эрдэс баялгийн нөөцийг бүрдүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байдаг. Одоогоос 10 жилийн өмнө 300 гаруй тэрбум төгрөгөөр хайгуулын ажлыг хийж байсан. Өнөөдөр 80 гаруй тэрбумаар хийж байгаа нь хангалтгүй байна. Сард 6-7-хон зөвшөөрөл олгож байна. Бид эрдэс баялгийн нөөцийг бүрдүүлэх, дараа дараагийн уул уурхайн үйлдвэрүүдийн үндэс суурийг тавих шаардлагатай байна" гэв.
Түүнчлэн "Бид хайгуулын ажиллагааг эрчимжүүлснээр дараагийн "Эрдэнэт", "Оюутолгой", "Тавантолгой" ордыг нээж илрүүлнэ. Түүнийгээ ашиглалтад оруулах, борлуулж, иргэн бүрт хуваарилах цогц ордыг бий болгох хэрэгтэй. Ингэснээр сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох шаардлагатай. Сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дэмжин баталсан" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 9 )
Цагаан суваргаа хөдөлгөөч ээ. Хөрөнгөөө гаргаад бэлэн болчихсон шахуу төслийг хэдэн поп нөхдөөс болоод царцаагаад хаясан. Энэ мэт алдаагаа засаад цаашламаар л байна шдээ...
odoo huuhduuddee hurungu oruulaa gazar shoroogoo 30 jil uhlaaa hugjsun yum alga. 70 jil daguul baisnaas deesh garsangyi shyy

Гадны хөрөнгө оруулалт чухал