Ирэх хоёрдугаар сард Бээжинд эхлэх өвлийн олимп болон паралимпын халдвар хамгаалалтын гарын авлагын шинэчлэгдсэн хэвлэлийг 12-р сарын 13-нд нийтэллээ. Өмнөх аравдугаар сард нийтэлсэн анхны эхтэй харьцуулбал шинэчлэгдсэн хэвлэлд зарчмын том өөрчлөлт орсонгүй. Хэвлэлд улам дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан байна.
Вакцин тариулах, хил гаалиар орох шаардлага, нисэх онгоцны тасалбар захиалах, мордохоос өмнөх шалгалт шинжилгээ, өвлийн олимпын уралдаан тэмцээн, битүүмжилсэн удирдлага, хоног буудал, зам харилцаа, хоол унд, PCR шинжилгээ, ойрын хавьтлыг хянан удирдах, өвлийн олимпоос паралимпод шилжих зэрэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан байна.
Нэг. Вакцинжуулалтаас чөлөөлөгдөх журам
Цар тахлын нөхцөл байдалд Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо тамирчдад зориулж, шинжлэх ухааны үндэслэлтэй халдвар хамгаалалтын бодлого хэрэгжүүлэх болно. Бээжингийн өвлийн олимп болон өвлийн паралимпын уралдаан тэмцээний стандартын дагуу уралдаанд оролцох тамирчид вакцин тариулах ёстой. Үүний зэрэгцээ тамирчид болон тэднийг дагалдан яваа албан тушаалтнууд анагаах ухаан, эмнэлгийн учир шалтгаанаар вакцинжуулалтаас чөлөөлөгдөх өргөдөл өгч болох юм. Өргөдлийг судлсаны дараа тухайн хүнийг вакцинжуулалтаас чөлөөлөх эсэхийг шийдэх болно. Коронавирусийн зарим зүйлээс ноцтой харшлал авах юм уу, шоконд орох, короннавирусийн mRNA вакцин тариулаад зүрхний булчингийн үрэвсэл буюу миокардит тусах, ноцтой харшлал авч эмнэлэгт хэвтэх, жирэмслэсэн буюу хөхүүл эхэд вакцин тариулахыг зөвшөөрдөггүй орнуудаас ирсэн жирэмсэн эхчүүд, тухай орон бүс нутгийн дүрмийн дагуу вакцин тариулах болзол хангаагүй зэрэг нөхцөлд вакцинжуулалтаас чөлөөлөгдөх болно.
Хоёр. Онгоцны билет захиалах талаар
Хятадын хилээр нэвтрэх анхны газар бол Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал юм. Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо болон Хятадын иргэний агаарын тээврийн газар нисэх онгоцны нислэгийн лицензтэй гадаад дотоодын агаарын тээврийн компани Бээжингийн нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудал ирж буцах нислэгийн үүрэг гүйцэтгэнэ. Түр нислэгийн үүрэг гүйцэтгэх агаарын тээврийн компанийн нэрсийг 11-р сарын 15-нд нийтэлсэн бөгөөд цаг алдалгүй шинэчилсээр байна. Хянан батлахад 20 ажлын хоног орох тул онгоцныхоо тасалбарыг эртхэн захиалахыг санал болгож байна.
Гурав. Өмнө нь халдвар авч байсан хүмүүсийг дахин шинжилгээнд хамруулах тухай
Өмнө нь халдвар авч байсан хүмүүсийг дахин шинжилгээнд хамруулах талаар халдвар хамгаалалтын уг шинэчилсэн гарын авлагад тэмдэглэхдээ, хилээр орохоосоо өмнө Өмнө нь халдвар авч байсан хүмүүс наад захдаа эх орноосоо гарахаас 8 ажлын өдрийн өмнө Бээжингийн өвлийн олимпын хороонд холбогдох материалаа илгээж хянан шалгуулах хэрэгтэй. Үүнд оношлогдсон, эдгэрсэн байдлын англи хэлний анагаах ухааны гэрчилгээ болон лабораторийн тайлан зэрэг багтаж байна. Хангасан материалыг үндэслэж Бээжингийн өвлийн олимпын хороо 5 ажлын өдөрт дүнгээ гаргах бөгөөд Хятадад ирэх болзол хангасан эсэх талаар дүгнэлт хийх болно. Хэрэв Хятадад ирэх болзол хангасан бол Хятад руу нисэхээсээ өмнө 96 цагийн дотор хоёр удаа PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай. Хэрэв нисэх онгоц солих шаардлагатай бол сүүлчийн онгоцонд гарах цагаар баримжаална.
Дөрөв. Цар тахлын мэргэжилтэн
Өвлийн олимп болон өвлийн паралимпын зохион байгуулах хороо цар тахлын асуудлаарх холбоо барих мэргэжилтнүүдийг томилсон. Тэдний үүрэг бол олимптой холбоотой хүмүүст энэ гарын авлагыг танилцуулж, дүрэм тогтоолыг журамлан сахихын чухал чанар, жич дүрэм зөрчсөний хуулийн хариуцлага, үүрэг зэрэг муу үр дагаврыг ойлгуулах, тухай орон бүс нутгийн олимпын хороо, паралимпын хорооны зам сувгаар олимпд оролцох хүмүүстэй нягт холбоотой байж, тэдний Хятадад ирэх бичиг баримтыг туслан бүрдүүлж өгнө.
Тав. уралдаан тэмцээний явц дахь шинжилгээний асуудал
Уралдаан тэмцээний үед бэлтгэл сургалт болон уралдаан тэмцээний заал талбайд, Өвлийн олимпын хотхонд, пара олимпын хотхонд орохоосоо өмнө хэт улаан туяагаар биеийн дулааныг хэмжих, хэрэв биеийн дулаан нь 37.3 хэмээс хэтэрсэн байвал дараа нь мөнгөн устай дулааны шилээр дахин хэмжиж, бас 37.3 хэм байвал тусгай буудалд аваачиж, эрүүл мэндийн үзлэгт хамруулах болно. Хэрэв холбогдох хүмүүсийн биеийн дулаан байнга өндөр байх юм уу, бусад өвчний байдал илэрвэл багийнхаа эмчид хандаж, тусгай эмнэлэгт хүргэж эмчлэх болно. Эмч нар уралдаан тэмцээний үеэр түүвэрлэн шинжилгээ хийх болно. Тэд өвлийн олимпын хотхон, пара олимпын хотхон, хоноглож буй орон сууц болон зарим ордон талбайд байхад нь шинжилгээ авах болно. Уг шинжилгээ хийх ажил өглөөний 6 цагаас оройн 23 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд холбогдох хүмүүс өөрөө шинжилгээгээ өгч болно, урьдчилан захиалах шаардлагагүй. Шинжилгээний дүн нь бэлтгэл сургуулилт болон уралдаан тэмцээнд нөлөөлөхгүй байх үүднээс Холбогдох хүмүүс тохиромжтой цагт нь очиж шинжилгээгээ өгөх ёстой.
Зургаа. Хятадын олимптой холбоотой хүмүүс
Хятадын талын олимптой холбоотой хүмүүс тэмцээнд оролцохоосоо өмнө бусад хүмүүстэй ойртохыг чанга хориглож, уралдаанаас өмнө 96 цагийн дотор 24 цаг алгасан хоёр удаа шинжилгээ өгсөн байх хэрэгтэй. Уралдаан тэмцээнд оролцохоос 14 хоногийн өмнө вакциныхаа бүрэн тунд хамрагдсан байх хэрэгтэй. Битүүмжилсэн орчинд орсон Бээжингийн өвлийн олимпын ажилтнууд Хятадын вакцины хөтөлбөрийн дагуу уралдаан тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнө эрчимжүүлсэн тундаа хамрагдсан байх хэрэгтэй.
Долоо. тусгаарлах нөхцөлийн тухайд
Эмнэлэг болон тусгаарлах тоног төхөөрөмжийн дотор англи хэлний үйлчилгээ хангана. Эрүүл мэндийн үзлэгт хамруулж, өдрийн гурван цагийн хоол хүнсээр хангах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саадгүй орон байр болон туршлагатай хүмүүсээр үйлчлүүлнэ. Хэрэгцээ шаардлагын дагуу хоол идэх, бие засах, хувцас өмсөх, усанд орон зэрэг өдөр тутмын үйлчилгээ хангана. Тамирчид нь байрандаа бэлтгэл дасгал хийх өргөдөл дэвшүүлж болно.
Сэтгэгдэл ( 0 )