“Ирэх оны хоёрдугаар сард Бээжинд явагдах Өвлийн олимпын үеэр тамирчид, оролцогчдод Хятадад хаагдсан Instagram, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнд орох эрх олгоно” гэж ОУОХ-ноос мэдээллээ.
Олимпыг зохион байгуулах хорооноос бүртгэлтэй бүх оролцогчдод олимпын гол объектуудад тусгай орчинд интернэт олгож, гадаад сайтуудад орох боломж өгөх гэнэ. Мөн зочид буудалд Wi-Fi сүлжээнд өөрийн компьютер, хэрэгслээс нэвтэрч болно.
Хятадын цахим ертөнцөд Google, YouTube, Twitter, Facebook, Instagram болон зарим том хэвлэлийн сайтыг хааж, цензур тавин хянадаг юм.
Сэтгэгдэл ( 0 )