Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын хэлэлцээ эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

Айлчлалын хүрээнд өнөөдөр /2021.12.16/  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн.Энэ хүрээнд яг одоо хоёр орны төрийн тэргүүн нар яриа, хэлэлцээг эхлүүлээд байна. 

Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин урилгыг нь хүлээн авч тус улсад албан ёсны айлчлал хийж буйд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top