Ооцүка Ичиро: Монгол бол миний сүүлчийн боломж

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 18

Японы хөлбөмбөгийн холбооноос Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар 57 настай Ооцүка Ичирог томилсон билээ. Манай шигшээ багийн дасгалжуулагчийг томилдог учир нь Японы хөлбөмбөгийн холбооны “Asia Contribution Project” төслийн хүрээнд япончууд манай дасгалжуулагчийг хариуцан ажиллаж байгаа юм. Монголын шигшээ багийг удирдаж байсан япон мэргэжилтэн Шюүичи Масэ эрүүл мэнд буюу нүдний өвчний улмаас Японд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ажлаа өгсөн. Монголын талаас дахин япон мэргэжилтэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул ийнхүү шинэ мэргэжилтэн ирэх боллоо. Шюүичи Масэ эмчилгээ хийлгэж байгаа тул Япондоо дасгалжуулагчаар ажиллах болсон бол шинэ дасгалжуулагч Ооцүка Ичиро 2022 оны нэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл гэрээ байгуулжээ.

Ооцүка Ичиро одоо Тоёома ахлах сургуулийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 2014 онд багаа Бүх Японы аварга болгож байсан. Энэ сард мөн улсын аваргын тэмцээнтэй юм.

Ичиро багийнхандаа “Японы хөлбөмбөгийн холбооноос Монголын үндэсний шигшээ баг, олимпын шигшээ багийн  дасгалжуулагчаар ажиллах урилга ирсэн. Та нартайгаа хамт тэмцээн уралдаанд ормоор байгаа боловч Азийн орны дасгалжуулагч болоод Японы шигшээ багтай өрсөлдөх хүсэл мөрөөдлөө бодоод зөвшөөрлөө. Мөрөөдлөө биелүүлэхээр хичээн зүтгэхэд биелдэг юм, боломж ирдэг юм гэдгийг батлан харуулмаар байна. Та нар ч гэсэн замын голоос бүү шантраарай. Бидний ойрын зорилго Бүх Японы аварга болох. Түрүүлцгээе” гэж салах ёслол дээр хэлжээ.

Мөн орон нутгийн телевизийн ярилцлагад орохдоо “Би 57 настай тул энэ удаад шигшээ багийн дасгалжуулагчийн саналыг татгалзвал дахиж урилга ирэх эсэх эргэлзээтэй. Энэ бол миний сүүлийн боломж гэж бодсон. Тийм болохоор татгалзаж чадаагүй. Удалгүй эргэлзээ минь ажиллая, зүтгэе гэсэн бодол болон хувирсан. Виза гарангуут Монгол явна” гэж ярьсан байна.  

https://www.tulip-tv.co.jp/news/news_detail.html?nid=7128&dd=20211217

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.215.126.149) 2021 оны 12 сарын 20

Manai hed neg l udur arhia uugaad alga bolno.mongolchuudtai ajillaj mahaa barj usee tsailgah n dee zailuul.

1  |  0
ZOCHIN(101.189.70.83) 2021 оны 12 сарын 20

MONGOLD TAVTAI MORIL. M ONGOLCHUUD UURIIG CHINI HUNDETGEN HULEEN AVNA GEDEGT LAV BI BEER ITGEJIINE.\nMONGOL HUL BUMBUGIIG DELHIIN TAVTCAND GARGAHAD TANII OYUN UHAAN OROLTCONO GEDEGT BI ITGEJIINE..ITGESEN HUNDEE MONGOLCHUUD HAIRTAISHUU... TER HUN N TA BGAASAI...AMJILT HUSIE.\n

4  |  0
Top