БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд ӨРШӨӨЛ үзүүлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ял эдэлж байгаа билээ.

Тэгвэл БНСУ-ын эрх баригчид 69 настай Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ. Энэ талаар “Yonhap” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр Пак Гын Хэгийн нэр шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад орсон байна.

Ерөнхийлөгч асны эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хүмүүнлэгийн үүднээс өршөөл үзүүлэх шийдвэр гаргажээ.

Пак Гын Хэ энэ онд нурууны архаг өвчний улмаас гурван удаа эмнэлэгт хэвтсэн билээ. Тэрбээр 2019 онд мөрний мэс засалд орсон юм.

Пак Гын Хэд 2018 оны долоодугаар сард анхан шатны шүүхээс авлигын хэргээр 15 жил, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр дахин таван жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны (16 сая ам.доллар) торгууль ногдуулсан билээ. Дараа нь давж заалдах шатны шүүх хорих ялыг 30 жил болгон сунгасан юм. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.68) 2021 оны 12 сарын 24

Яаамайдаа! Бүүр чөлөөлсөн юмуу ??? Хөөрхий амьтан. Тэр муу найз гээд байгаа новш юмаа.. Эрүүл мэндээ бодоорой ! Мундаг эмэгтэй.

0  |  0
Энэн(192.82.86.80) 2021 оны 12 сарын 24

Баяр хүргье\n

1  |  0
сониуч сонжооч(66.181.160.35) 2021 оны 12 сарын 27

улс төр гээч гэмгүй гэмтэнг төрүүлж байж хэн нэгэн хэнээтэн суудал сэнтийгээ бэхжүүлж, мэдээлэл хомс олон түмэнд ” хадны мангаа”-г зарлаж өгөөд хөлдүүсээр шидүүлж, захиалгаар яллуулж хэр хүндгүй ирээдүйд тэмүүлэх зориг эрмэлзэлгүй нэгэн болгодог технологитой болсоныг монголд ч солонгост ч адил харах юмаа.\n

2  |  0
Зочин(66.181.161.97) 2021 оны 12 сарын 24

Аавын гавъяа хүүхдэд хамаагүй гэж.. аав нь энэ улсын хөгжилд голлох хүн.гэтэл охинд нь буюу ерөнхийлөгч нь гэм буруутай үйлдэл хийхэд ийм ял өгнө гэдэг солонгосын шүүх үнэхээр шудрага.шүүгчид нь эх оронч юм.

5  |  0
Ард(66.181.189.42) 2021 оны 12 сарын 24

Ер нь мөнгө хөрөнгө идсэн хүн улсад учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан тохиолдолд өршөөл үзүүлэх нь хүнлэг юмдаа

3  |  0
Амраа(202.126.88.38) 2021 оны 12 сарын 24

Манай хэдэн улс төрчдийг бодвол идсэн уусан нь бага,манайд шоронд орохоороо эмнэлэгт цаг хугацаа авна.Энэ ерөнхийлөгч Солонгосын хөгжлийг 100 жилээр наашшуулсан ачтан.Солонгосчууд хууль чангач энэрэнгүй юмаа.Гэхдээ шоронгоос суллагдлаа энэ хүнд хөрөнгө бга болвуу шүүхээр бүгдийг нь хураасан.

3  |  0
Зочин(202.126.93.204) 2021 оны 12 сарын 24

Хөөрхий минь, энэ эмэгтэйг АСЕМ-аар ирэхэд нь Шангри- Ла з/б-ын хажууд харсан, их даруухан сайхан эмэгтэй байсан юм. Найз гэж итгэсэн балай шуналтай авгай, түүний охин хоёроос болж шоронд ороход нь их өрөвдөж байлаа. Өршөөл үзүүлсэн нь зөв байна. Насаараа хань ижилгүй, үр хүүхэдгүй, амь амьдралаа Солонгос улсынхаа төлөө зориулсан хүн. Цаашдын амьдралдаа эрүүл энх, аз жаргалтай байх болтугай !

8  |  0
Даваа(203.23.199.186) 2021 оны 12 сарын 24

Хүнлэг юмаа солонгосууд.. Хуультай ч юм

3  |  0
хүн(66.181.183.176) 2021 оны 12 сарын 24

хөөрхий гаргасан нь зөв аав нь солонго улсыг өдий зэрэгт хүргэсэн ачтан

7  |  0
WWW333(202.72.245.125) 2021 оны 12 сарын 24

bolj dee. saikhan medee baina. Iim surag khuleej baisan shuu!

4  |  0
Ичинхорлоо (66.181.179.248) 2021 оны 12 сарын 24

Сайхан мэдээ бнаа.\nЭхийн эрхт ёсыг уландаа гишгэгч Солонгос улс хүчирхийлэгч дарангуйлагч орон...

4  |  0
Top