Оросын уран гулгалтын АШТ олимпын өнгийг тодорхойлно

Админ | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 23-наас ОХУ-ын уран гулгалтын 2022 оны аварга шалгаруулах тэмцээн Санкт Петербург хотноо эхэллээ.

Хэдийгээр нэг л улсын аварга шалгаруулах тэмцээн боловч уран гулгалтын ертөнцийн анхаарлыг тун ихээр татаж байна. Учир нь албан ёсоор зарлаагүй л болохоос ОХУ-ын АШТ-ий медальнууд "Бээжин-2022" өвлийн олимпод оролцох магадлал тун өндөр. Оросын уран гулгалтын холбоо эмэгтэй ганцаарчилсан, спортын болон бүжгийн хос төрөлд гурав( квотын дээд тоо) , эрэгтэй ганцаарчилсан төрөлд хоёр, мөн багийн тэмцээнд оролцох эрх аваад байгаа юм. Эрэгтэй ганцаарчилсан төрлөөс бусдад нь Оросын гулгагчид алт авах боломж их, ялангуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд бүх медалийг орос охид хамах магадлал асар өндөр.

Өнгөрсөн ДАШТ-д оросын гулгагчид 4 алтан медалийн гурвыг, нийт 12 медалийн зургааг нь хүртсэн гээд бод л доо.

Тиймээс ОХУ-ын уран гулгалтын АШТ ирэх олимпийн өнгийг тодорхойлно гээд байгаа хэрэг.

За ялангуяа эмэгтэй ганцаарчилсан төрөл бол ёстой "гал гарна". Хэдийгээр Европын аварга, Гран-при финалын аварга Алёна Косторная , Дарья Усачёва нар гэмтлийн улмаас оролцохгүй ч ОХУ-ын 2019,2020,2021 оны аварга, 2021 оны дэлхийн аварга Анна Щербакова, дэлхийн рекордыг эзэмшигч Камила Валиева, 2013 оны ОХУ-ын аварга, 2015 оны дэлхийн аварга , 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Елизавета Туктамышева, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, дөрвөн эргэлттэй үсрэлтийн "Хатан хаан" Александра Трусова, 2019 оны Европын аварга Софья Самодурова, за тэгээд

Майя Хромых, Ксения Синицына гээд л үнэхээр үзүүштэй юм болноо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top