Швейцарын Базелийн их сургуулийн доктор Силвиа Мезей тэргүүтэй судлаачдын баг урьд өмнө судлагдаагүй хүний эрүүний булчин нээжээ.
Зажлах үүрэгтэй энэхүү булчин нь байрлал болон үйл ажиллагааны хувьд бусад үе давхаргаас илт ялгаатай гэж Мезей онцолжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, шинээр нээсэн эл булчингийн илүү гүн давхарга доод эрүүний бүрэлдэх явцад оролцож, тогтворжуулдаг байна. Зажлах булчингийн цорын ганц энэ хэсэг доод эрүүг буцааж буюу чих өөд өргөдөг байна.
Судлаачдын баг өөрсдийн бие цогцсоо шинжлэх ухаанд зориулсан 12 нас барсан хүний толгойг судалсан байна. Үүнээс гадна 16 цогцос болон амьд хүний компьютер томографыг задлан шинжилжээ. Эрдэмтэд эл булчингийн давхаргыг “Musculus masseter pars coronidea” буюу зажлах булчингийн венийн хэсэг гэж нэрлэжээ.
Сүүлийн зуу гаруй жил хүний бие эрхтэнд судлагдаагүй эд, эс үлдээгүй гэж үздэг байв. Бидний нээлт шинэ төрлийн сээр нуруутан нээж буйтай адил гайхмаар явдал байлаа гэж тус их сургуулийн профессор Йенс Кристоф Тюрп онцолсон байна.
Шинжлэх ухаанд зажлах булчин хоёр хэсгээс бүрдсэн гэж үздэг байжээ. Үүнээс ч өмнө эрдэмтэд зажлах булчингийн бүтцийг оновчтой тодорхойлсон эсэхэд эргэлздэг байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )