Ханю Юзүрү: Бээжингийн олимпод оролцож чадахгүй гэж бодож байлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 28

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бүх Японы аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээнээр ирэх оны Бээжингийн олимпын шигшээг тодруулах байсан юм. Олимпын хошой аварга Ханю Юзүрү гэмтлийн улмаас сүүлийн хэдэн сар тэмцээнд ороогүй байлаа. УАШТ-д оролцох эсэх нь ч эргэлзээтэй байхад нь Японы уран гулгалтын холбооноос түүнийг олимпын багт оруулна гэж мэдэгдсэн. Харин Ханю өнгөрсөн гавьяагаараа олимпын багт багтахыг хүссэнгүй, тэмцээндээ орлоо. Тэр түрүүлсэн, түрүүлэхдээ хэдий амжилтгүй болсон ч дөрвөлсөн аксель үсрэлт хийсэн билээ. Ийнхүү Ханю ирэх хоёрдугаар сард олимпын 3 дахь алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Тэмцээний дараа тэрээр “Үнэнийг хэлэхэд би Бээжингийн олимпод оролцож чадахгүй байх гэж бодож байлаа. Гэвч хүмүүсийн дэмжлэг, сэтгэл зүйн тусламж надад олимпод оролцохын төлөө хичээн зүтгэх эрмэлзэл төрүүлсэн. Албан ёсны тэмцээн дээр хэн ч хийж байгаагүй дөрвөлсөн акселийг гүйцэтгэх нь тун хэцүү гэдгийг дахин ойлголоо. Гэхдээ бэлтгэл дээр амжилттай гүйцэтгэхийг хүмүүс харсан” гэж ярилаа.

Ханю чөлөөт үзүүлбэр дээр дөрвөлсөн аксель хийсэн. Гэхдээ хоёр хөлөөр зэрэг бууж, мөн эргэлт дутуу байсан. Эхлээд шүүгч нар түүнд 8,61 оноо өгсөн ч дараа нь 4,11 болгон буулгасан юм.

Японы уран гулгалтын олимпын шигшээ баг

Эрэгтэй: Юзүрү Ханю, Шома Үно, Юүма Кагияма

Эмэгтэй: Каори Сакамото, Вакаба Хигүчи, Мана Кавабе

Спорт хос: Рикү Миүра – Рюичи Кихара

Бүжиг: Мисато Комацүбара – Тим Колето

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zol(202.9.41.51) 2022 оны 01 сарын 03

Harj bgaa biz! manai sporttiinhon.ungursun gavyagaaraa olympod oroltsohiig husehgui bna gej.Uuriiguu haruulaad olympdoo yvj bna.tegtel manaihan 1 temtseenii gavyagaaraa heden jil gaihuulaad uuj ideed hangamj avaad l yvahiin.

4  |  0
Зочин (122.201.21.132) 2022 оны 01 сарын 03

Үнэхээрийн гайхамшигтай уран гулгагч шүү

2  |  0
Top