Өчигдөр Германы Оберхофт биатлоны Дэлхийн Цомын тав дахь гараа явагдлаа.
Манай улсаас эмэгтэй 3, эрэгтэй 3 тамирчин орос дасгалжуулагч А.Поповын удирдлага дор цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа.
Өчигдрийн гараанд Энхбатын Энхсайхан Дэлхийн Цомд Олон улсын биатлоны холбоо (IBU)-ноос тогтоосон эрхийн оноог авч, оролцлоо.
Манай тамирчин буудлагын хоёр шугам дээр тус бүр нэг алдаа гаргаж, 108 тамирнаас 82 дугаар байрт орлоо. Уралдаанд түрүүлсэн ОХУ-ын Александр Логиновоос тэр 3 минут 23,5 секунд хоцорчээ.
Э.Энхсайхан 2020 онд Лозаннад Өсвөрийн олимпын наадамд Монголын багийн тугчаар ажиллаж байсан билээ.
Монголын баг тамирчид "Иннсбрук-1964" өвлийн олимпод биатлоноор анх удаа уралдаж, Б.Дамдинжав 38, Б.Дашгай 42, Т.Лхамсүрэн 44, Ц.Данзан 49 дүгээр байр эзэлж байсан. "Гренобль~1968" наадамд Б.Дамбинжав 38, Б.Дашгай 52 дугаар байр эзэлсэн.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Энхсайханыг буудан хороовол таарна. Уучлаарай Ерөнхий сайд асан Энхсайхантай андуурчихаж.