Б.Ангирмаа “Урлагийн гавьяат зүтгэлтэн” болно

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Монголын рок поп ертөнцийн  “төмөр хатагтай” гэгддэг хөгжмийн зохиолч продюсер Б.Ангирмаа “Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор шагнуулах болжээ.

Охидын “Киви” хамтлагийг үүсгэн байгуулж, олон алдартай уран бүтээл гаргахад нь онцгой үүрэг гүйцэтгэж байсан Б.Ангирмаагийн угсаа гарал, удам судрыг яривал 20-р зууны нэр цуутай хөгжмийн зохиолчдын нэг Ч.Балчинжавын отгон охин, хөгжмийн зохиолч Б.Долгионы төрсөн дүү юм.

Удам дамжсан авьяас түүнд өвлөгдөж дуулахаас илүүтэй ая зохиож, илүүтэй амжилт үзүүлж явна. Статистик дурдвал 100 аялгуу зохиож, дөнгөж 10 гаруйхан дуу дуулжээ. Уран бүтээлүүдээсээ “68 он” цомогт орсон “Хатуужилт ижий” дуундаа хамгийн их хайртай. Энэ дуугаа тэрбээр ээждээ зориулж бүтээсэн гэдэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.33) 2022 оны 01 сарын 28

Намайг Ангирмаа гэдэг Ангираа гэж дуудаж болноо гээд яриад бдг ганц бие хүүхэн мөн биз дээ. Намайг Болдоо гэдэг Боогий гэж дуудаж болнооооооо. МУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол авья аа Ерөнхийлөгчөө

1  |  0
Top