Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 12 сарын 10

Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд тогтоож чадахгүй учраас Ойрх Дорнодын энэ улсад нийгмийн эмх замбараагүй байдал удаан хугацаанд үргэлжилнэ гэж Хятадын улс төр судлаачид үзэж байна.

Маш нарийн төвөгтэй Сирийн асуудалд тус бүс нутгийн янз бүрийн зэвсэгт бүлэглэлүүд өөр өөр зорилго болон шаардлага тавьж байгаа болохоор эмх замбараагүй байдал удаан үргэлжлэх магадлалтай ажээ. Сирийн засгийн газрын эсрэг бүлэглэлүүд зарим улсын дэмжлэгтэйгээр Башар Асадын дэглэмийн хүчийг сулруулахыг удаан хугацаанд оролдож ирснээс гадна АНУ-ын цэрэг тус улсын газрын тосны хэд хэдэн орд газар, тээврийн гол замуудыг урьдын адил хянаж байгаа нь энэ улсын эдийн засагт ноцтой хохирол учруулж байгаа болохыг Хятадын судлаачид тэмдэглэсэн байна.

Тэдний үзэж байгаагаар, Сирийн сөрөг хүчин Палестин-Израилын болон Орос-Украины мөргөлдөөнүүдийн улмаас үүссэн нөхцөл байдлыг овжин ашиглаж чадсан байна. Ийм нөхцөл байдалд Сирийн засгийн газар холбоотнуудаасаа хангалттай дэмжлэг авч чадаагүй ажээ. Сирийн тогтвортой байдал алдагдахад ардын аж ахуйн тогтолцоонд үүссэн бэрхшээлүүд нь голлох нөлөө үзүүлжээ. Урьд нь энэ улс нөхцөл байдлыг хянах чадвартай найдвартай зэвсэгт хүчинтэй байсан хэдий ч эдийн засгийн хүндрэлүүд цэргийн хүчээ бэхжүүлэхэд нь саад учруулсан тул засгийн газрын цэрэг амархан бууж өгсөн хэмээн Хятадын судлаачид дүгнэсэн байна.

Энх тайван тогтоохын тулд үндэсний хэмжээнд ч, олон улсын тавцан дээр ч санал нэгтэй байдал Сири улсад туйлын хэрэгтэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. MANIPAL(105.112.217.11) 2024 оны 12 сарын 11

Бүгдэд нь энэ өдрийн мэнд,\n\nТа бөөрийг мөнгөөр ​​зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.\n\nБид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг.\n\nАсуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр

0  |  0

М(202.126.89.224) 2024 оны 12 сарын 10

Бас нэг Ливи болох байх, яана даа

0  |  0
yg zuv dvgnej(66.181.181.48) 2024 оны 12 сарын 11

yg iim manaid oros hyatad enhtheg metiin ulsiin olon ulsiin baidaliin talaar medee heregtei bna. Mongold odoo baruunii tarhi ugaasan hudalaa medeeg davtaj ybuulaad bna.baruuniihan ardchilsan hvchin ireed saihan bolj bna geed bgaa ni oorsdiin teorist alan hyadagch naraa omoorch bgaa heregee. Odoo sirid irgenii dain bolij bnaa.

0  |  1
Top