Сири улс түүхийнхээ нэгэн шинэ хуудсыг эргүүлж байна. Бүхэл бүтэн эрин үе төгсөв. Асадын гэр бүлийн 54 жил үргэлжилсэн засаглал төгслөө. Сөрөг хүчний зэвсэглэсэн анги, нэгтгэлүүд Дамаск хотыг хянаж байгаа бол төрийн тэргүүн нь эх орноосоо зугтан гарчээ.
Сөрөг хүчин иргэний дайн үргэлжилсэн 14 жилд хийж чадаагүйгээ хоёрхон долоо хоногийн дотор чадав. Тус улсыг ямар ирээдүй хүлээж байна вэ? Энэхүү өөрчлөлт Ойрх Дорнодын хувь заяанд бүхэлд нь хэрхэн тусгалаа олох вэ? Босогчид Сирийн баруун хойд Идлиб муж дахь баазаасаа Башар Асадын дэглэмийн эсрэг давшилтаа эхлүүлж байх үед Башар Асадын дэглэм нурна гэдэг нь санаанд багтамгүй зүйл байлаа. Харин хоёр долоо хоногийн дараа бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөв.
Орос, Иран хоёр Асадыг орхив
Сирийн хувьд эргэлтийн мөч тохиож байна. Башар Асад Сирийг 29 жил удирдсан эцэг Хафез Асадыг таалал төгссөний дараа 2000 онд төрийн эрхэнд гарчээ. Үүний тулд тэр эцгийн адил төмөр нударга хэрэглэсэн.
Хүү Асад хатуу хяналт бүхий улс төрийн тогтолцоог өвлөн авсан. Энд сөрөг хүчинд орон зай үгүй. Эхэндээ Башар Асад илүү нээлттэй, арай уян зөөлөн удирдагч байх болов уу гэсэн найдлага тавьж байсан ч найдвар удаан үргэлжлээгүй.
Асад 2011 онд өөрийнх нь дэглэмийн эсрэг энгийн иргэдийн жагсаал, цуглааныг хэрцгийгээр дарсан хүний дүрээр үүрд үлдэнэ. Түүний энэ үйлдэл иргэний дайн дэгдэхэд хүргэж, энэ үеэр хагас сая гаруй хүн амиа алдаж, зургаан сая хүн эх орноосоо дүрвэжээ.
Асад Орос, Иран хоёрын тусламжтай босогчдыг дарж, эрх мэдлээ хадгалж үлдсэн. Москва нисэх хүчнээ ашигласан бол Тегеран цэргийн зөвлөхүүдээ Сирид илгээж, хөрш Ливаны Хезболла хөдөлгөөн сайтар бэлтгэгдсэн дайчдаа дайчилж байсан билээ.
Харин энэ удаад ийм дэмжлэг ирсэнгүй. Асадын холбоотнууд дотоодынхоо асуудлаас үүдэн түүнийг хаяжээ. Тэдний тусламжгүйгээр Сирийн цэргүүд “Хайят Тахрир аш-Шам” ислам бүлэглэлээр удирдуулсан босогчдыг зогсоож дийлсэнгүй, зарим газарт хүссэнгүй.
Хоёр долоо хоногийн өмнө босогчид бараг ямар ч эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр Сирийн хоёрдох том Алеппо хотыг эзэлж авсан бол дараа нь тэд Хама хотыг хяналтдаа авлаа. Хэдэн хоногийн дараа Хомст төв тэднийх болов. Ийнхүү Дамаск хот тусгаарлагдаж, хэдхэн цагийн дотор сөрөг хүчин нийслэлд орж ирсэн юм.
Бүс нутаг дахь хүчний тэнцвэр өөрчлөгдөнө
Асадын гэр бүлийн 50 жилийн засаглалын төгсгөл Ойрх Дорнод дахь хүчний тэнцвэрийг өөрчилнө. Ираны нөлөөлөлд бас нэг хүчтэй цохилт болно. Асадын үеийн Сири нь Иран, Хезболлагийн хооронд холбогч гүүр нь байж, тус бүлэглэлд зэвсэг нийлүүлэхэд гол үүргийг гүйцэтгэдэг байв.
Хезболла өөрөө Израилтай хийж буй дайны улмаас ихээхэн суларч, түүний ирээдүй ч бүрхэг болоод байгаа билээ. Ираны дэмждэг өөр нэг бүлэглэл болох Йемений хуситүүд нэг бус удаа агаарын цохилтод өртсөн. Эдгээр бүлэглэл болон Ирак дахь босогчид болон Газын зурвас дахь хамасынхан нийлээд Тегераны нэрлэдгээр “эсэргүүцлийн тэнхлэг”-ийг бүрдүүлдэг. Харин өдгөө эл тэнхлэг хүчтэй цохилтод ороод байна. Бүс нутагт ийм дүр зураг бий болсонд Израил баярлах нь дамжиггүй.
Сирийн босогчдын давшилт Туркийн адислалгүйгээр бүтэхгүй байсан гэж ихэнх ажиглагчид үзэж байна. Хэдийгээр Турк улс Сирийн зарим босогсдыг үнэхээр дэмждэг ч “Хайят Тахрир аш-Шам”-д туслалцаа үзүүлдэг гэдгийг няцааж байгаа юм. Сүүлийн үед Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэхэд чиглэсэн яриа хэлэлцээнд орж, улмаар Сирийн дүрвэгсдэд эх орондоо буцаж ирэх боломж олгохыг Асадад уриалах болсон. Учир нь Туркт л гэхэд гурван сая гаруй дүрвэгч байдаг нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Гэвч Асад яриа хэлэлцээний ширээний ард суухаас татгалзсан.
Асад явсанд олон хүн баяртай байна.
Гэвч цаашид юу болох вэ? “Хайят Тахрир аш-Шам” нь “Аль Каида”-аас эх үндэстэй. Тус хөдөлгөөний ард бохир түүх бий. Сүүлийн жилүүдэд эл бүлэглэл үндэстний хүчин болохыг хичээж ирсэн бөгөөд сүүлийн үед хийж буй мэдэгдлүүд нь илүү дипломат, энх тайванч өнгө аястай болж иржээ.
Гэсэн хэдий ч дэглэмийг нураасны дараа тус бүлэглэл юу хийх нь одоогоор тодорхойгүй байна.
Асад “Арабын хаврын” сүүлийн дарангуйлагч байв
Ливийн Муаммар Каддафи, Тунисийн Бен Али, Йемений Али Абдулла Салех, Египетийн Хосни Мубарак, өдгөө Сирийн Башар Асад.
2011 оны “Арабын хаврын” жагсагчдын “дарангуйлагч” хэмээн нэрлэж байсан Ойрх Дорнодын бүх удирдагчид өнгөрсөн үед үлдэж, түүхийн сурах бичгүүдэд Иракийн Садам Хусейны хамтаар “Арабын хавар”-ынх бус харин АНУ-ын золгүй түрэмгийллийн золиос хэмээн бичигдэж байна.
Жагсагчдын эсэргүүцэж байсан удирдагчдаас зөвхөн Бахрейны хаан Хамад эрх мэдэлтэйгээ үлдсэн. Шалтгаан нь тэр бусдын адил хувьсгалт бүгд найрамдах улсыг бус харин Персийн булангийн арабын хаант улсыг тэргүүлж байгаатай зарим талаараа холбоотой. Мөн тэр буулт хийж, олон улсын хуульчдын санал болгосон зарим шинэчлэл явуулахыг зөвшөөрсөн. “Тэр үед Сирийн замаар явж болох байсан. Үүний оронд би тэдний шаардлагыг сонссон” гэж Хамад хаан ВВС агентлагийн сурвалжлагчид ярьсан байдаг.
Гэхдээ тэр цөөн хэдэн шаардлагыг л биелүүлсэн. Бахрейн төгс ардчиллаас хол байгаа ч Башар Асадын Сириэс хамаагүй аз жаргалтай улс.
Босогчид Сирид тогтвортой байдал авчирч чадах уу?
Өдгөө тус бүс нутагт газар хөдлөхийн дайны өөрчлөлт болж байна. Башар Асадаас өмнө Сирийг түүний эцэг удирдаж байсан ба түүний гэр бүлийн хувьд Сири улс хувийн бизнес мэт л байлаа. Харин одоо тэд Сирид байхгүй.
Сири улс бүс нутгийн зүрхэнд буюу стратегийн чухал байршилд байрладаг тул тус улсад болж буй үйл явдал бүх хөрш орнуудад нь нөлөөлж, улмаар дэлхийд цуурайтдаг.
Тиймээс өдгөө босогчид ухаан зааж, тогтвортой байдлыг хангаж чадах уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Тэд цөөнхөөс өшөө авахгүй гэж амласан. Тиймээс эхлээд энэ амлалтаа биелүүлэхийг нь хүлээе. Эс бөгөөс үйл явдал 2011 онд Кадаффийг унагасны дараах Ливи, 2003 онд Садам Хусейнийг унагасны дараах Ирак шиг өрнөж болзошгүй. Зовлон шаналал, цус асгаралт, иргэний дайны он жилүүд.
Энэ бүгд Сирид байсан. Магадгүй ийм ч учраас сиричүүд амьдралаа төвхнүүлэхийг хүсэхийг үгүйсгэх аргагүй.
Олон жилийн дараа дарангуйлалд төгсгөл ирдэг. Харин одоо юу болохыг хэлэх боломжгүй. Нэг хэсэг нь өшөө авах, зарим хэсэг нь эрх мэдэлд шунахыг үгүйсгэх аргагүй. Тогтворгүй үе одоо л ирж байна.
Израил юу хүсэж байгаагаа шийдэх ёстой
Израил хөрш улсад нь үүссэн нөхцөл байдалд түгшиж байна. Тус улс Сиритэй хил залгаа Голаны өндөрлөг рүү нэмэлт хүч илгээгээд байна. Хэвлэлүүдийн мэдээллээр, Израилын арми буфер бүсэд дөхөж ирсэн босогчдод цохилт өгчээ. Ийм маягаар тэд босогчдод ухрах дохио өгч байна.
Израил Сиритэй хил залгадаг нь израилчуудын санааг зовоодог. Сирид буй химийн зэвсэг босогчдын гарт орох вий гэсэн айдас бий. Учир нь зарим босогчид “Аль Каида”-тай холбоотой.
2011 онд Сирид бослого гарахад Израил тогтвортой байдлыг хүсэж байсан. Тус улс Башар Асадыг эрх мэдэлд нь үлдээхийг хүсэж байлаа. Харин одоо Израил Сирид яг юу хүсэж байгаагаа тодорхой болгох шаардлагатай нүүр тулж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Бүгдэд нь энэ өдрийн мэнд,\n\nТа бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.\n\nБид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг.\n\nАсуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр
Бүгдэд нь энэ өдрийн мэнд,\n\nТа бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.\n\nБид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг.\n\nАсуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр
Бүгдэд нь энэ өдрийн мэнд,\n\nТа бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.\n\nБид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг.\n\nАсуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр
Сирид одоо израйлууд бөмбөгдөж 235 удаа цохилт өглө дөө да одоо энэ улс иргэны дайнтай даипуурсан орон болж байнаа турк израйл америкууд л энэ улсыг