
БНХАУ-аас ЕХ-ны дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар БНХАУ нь НАТО-гийн тэлэлтийн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд дэлхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн гэх холбогдох хүчин чармайлтыг үр дүнгүй гэж үзэж байна.
Тус газраас гаргасан мэдэгдэлд НАТО-гийн тэлэлт нь дэлхий дахинд аюулгүй, тогтвортой байдлыг хангахад нэмэр болохгүй гэж онцолжээ. Эвслийн энэхүү оролдлого улс төрийн блок үүсэх, цэргийн салбарт зөрчил үүсэхэд хүргэнэ. Тиймээс НАТО-д хандан хүйтэн дайны сэтгэлгээ, үзэл суртлаас татгалзаж, бусад улсын хараат бус, аюулгүй байдал, эрх ашиг болон улс орнуудын соёл иргэншил, түүх, соёлын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандахыг уриалж байна гэж мэдэгдэлд онцолсон байна.
НАТО нь хүйтэн дайны эх үүсвэр. Хятадын тал бүс нутгийн аюулгүй байдлыг цэргийн эвслийг хүчээр тэлэх замаар хангах боломжгүй гэж үзэж байна. Умард Атлантын эвсэл улс хооронд итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг жинхэнэ утгаар нь хамгаалах чиглэлээр илүү хүчин чармайлт гаргах учиртай гэж мэдэгдэлд дурджээ.
Сэтгэгдэл ( 1 )
НАТО -гийн тэлэлт гэнэ. Энэ нь эд материал юм уу???? кккк