Тутберидзе: Камилад допинг хэрэглэх ямар ч шаардлага байхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Допингийн шуугианд ороод байгаа ОХУ-ын тамирчин Камила Валиевагийн дасгалжуулагч Этери Тутберидзе удтал чимээгүй байсны эцэст өчигдөр (2022.02.13) ОХУ-ын ТВ-д ярилцлага өглөө.

Этери “Маш эсрэг тэсрэг, хэцүү байдал үүсээд байна. Олон асуулт байгаа ч хариулт тун цөөхөн. Камилаг ямар ч буруугүй, цэвэр гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ бол бидний хувьд теорем биш батлах шаардлагагүй аксиом юм. Бид тамирчнаа хаяхгүй, үргэлж хажууд нь байна. Арванхоёрдугаар сарын 25-нд хариу нь эргэлзээтэй гарсан тамирчныг яагаад олимпын наадамд оруулсан юм бэ?

Энэ бол тун эргэлзээтэй зүйл. Маш сайн боловсруулсан төлөвлөгөө байж ч мэдэх юм. Манай удирдагчид биднийг орхилгүй, бидний гэм буруугүйг нотлоно гэдэгт итгэж байна. Шударга үнэн ялна гэдэгт би итгэж байна.

Валиева бол манай багийн лидер. Тэр оролцсон бүх тэмцээндээ тэргүүлж байсан. Тэр бол манай багийн нүүр царай. Тийм болохоор түүнийг онилов уу? Ямар ч допинг хэрэглэлээ гээд дөрвөлсөн эргэлт хийдэг болчихгүй, ямар ч сэргээш уулаа гээд уран сайхан бүжиглэдэг, гулгадаг болж чадахгүй. Камилад допинг хэрэглэх ямар ч хэрэг байхгүй. Түүний уран гулгалт, тэшилт бол спорт биш урлагийн бүтээл юм” гэжээ.


Спортын арбитрын шүүх Валиевагийн асуудлаар 7 цаг хуралдлаа


Спортын арбитрийн шүүхээс допингийн хэрэгт холбогдоод байгаа ОХУ-ын тамирчин Камила Валиевагийн асуудлыг өчигдөр (2022.02.13) хэлэлцсэн юм.

Үүссэн асуудлыг сануулахад, Бээжин олимпын уран гулгалтын багийн төрлийн уралдаанд ОХУ-ын баг түрүүлсэн. Гэвч тэмцээний дараа шагнал гардуулах ёслол болоогүй. Шалтгаан нь Оросын багийн нэг гишүүнээс допинг илэрсэн явдал байлаа. Энэ тамирчин бол эмэгтэй ганцаарчилсан төрлийн Камила Валиева.

Камилагийн өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн дээр өгсөн сорьцоос хориотой бодис илэрчээ.

Энэ хариуг аваад Оросын допингийн эсрэг агентлаг энэ сарын 8-нд түүний тэмцээнд орох эрхийг хассан. Гэхдээ маргааш нь буюу 9-нд сэргээсэн байна.

Оросын допингийн эсрэг агентлагийн энэ шийдвэрийг ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд хандсан юм. Хуралд Валиева видеогоор холбогдож, байцаалт өгсөн байна.

Нийт долоон цаг үргэлжилсэн хурлын дараа шууд шийдвэр гарсангүй.

Спортын арбитрын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Матье Риб өнөөдөр үдэд эцсийн шийдвэр гаргана гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.4) 2022 оны 02 сарын 15

Ёстой мундаг эмэгтэй байна даа. Ийм хөөрхөн жоохон охин яаж тэгэх билээ ёстой мундаг гэхдээ л зөв шийдвэр гаргалаа. Охинд амьжилт хүсэе \n

0  |  1
Үхэрчин хүү цэ дорж(64.119.20.14) 2022 оны 02 сарын 15

Тэнэг иван байж чи бол өөрөө ухаан сайтай үхэрүү үхэр ухаантай гэж сонсоогүй л юм бна өөрөө үхэр байж бүү үхэриин ухаанаар атаарх

0  |  0
ЗОЧИН(66.181.161.26) 2022 оны 02 сарын 15

долоон цаг юу яридагийн болоо , хүүхдэд энэ бол маш их хугацаа шүү дээ насанд хүрээгүй хүүхэд гэж хандаж болдогүй юм байх даа энэ барууныхан

0  |  1
Зочин(192.82.69.13) 2022 оны 02 сарын 15

Тэнэг ивануудын допингийн асуудал дуусахгуй ээ, манай ундэсний бекчингууд эд яг адил, допинг бол энгийн хэрэглээ болсон улс

0  |  5
Top