Трусова: Сэтгэл хөдлөлөө барилгүй, буруу үг хэлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Өчигдөр (2022.02.17) болсон уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээний дараа мөнгөн медаль хүртсэн Оросын тамирчин Александра Трусова уйлж, медалиа голсон талаар бид мэдээлсэн.

Тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр тэр хэлсэн үгэндээ тайлбар хийлээ.
 


-Уран гулгалтыг үзэн ядаж байна гэж та хэлсэн. Энэ үнэхээр гэж үү?

-Би гурван жилийн хугацаанд том тэмцээнд түрүүлээгүй. Бүх үсрэлтээ хийсэн байхад түрүүлнэ гэж бодсон ч болсонгүй.

-Одоо танд юу бодогдож байна вэ?

-Би 5 удаа дөрвөлсөн үсрэлт хийсэндээ баяртай байна.

-Авсан оноогоо хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Үр дүнг та бүгд харсан. Мэдэж байгаа шүү дээ.
 


-Санаанд тань хүрсэн үү?

-Харин таны санаанд хүрсэн үү?

-Этери багштайгаа харьцах харьцаанд танд өөрчлөлт орсон уу?

-Хэнтэй ч харьцах харьцаагаа өөрчлөөгүй. Бүх зүйл хэвийн байгаа.

-Шууд нэвтрүүлгээр та их бухимдаж харагдсан?

-Намайг камер дагаад байгаад би буруугүй. Надад явах боломж өгөөч гэж л гуйсан.
 


-Алтан медаль хүртэхэд танд 4 оноо дутлаа. Энэ оноог хаана алдсан гэж бодож байна?

-Би бүхнийг хийсэн.

-Өөрийнхөө богино болон чөлөөт үзүүлбэртээ сэтгэл хангалуун байгаа юу?

-Тийм ээ, би аль алинд нь гулгахдаа чадах бүх юмаа хийсэн. Өөрийнхөө гулгалт, тоглолтод сэтгэл хангалуун байгаа. Бүхнээ хийж чадсан.
 


-Та яагаад уйлсан бэ?

-Уйлмаар санагдаад уйлсан. Би ээжээсээ хол, нохойноосоо хол 14 хоног ганцаараа байна. Тэгээд л уйлсан.

-Дахиж мөсөн дээр гарахгүй гэж сэтгэлийн хөдлөлөөр хэлсэн үү?

-Харж л байя.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох уу?

-Сэтгэл хөдлөлөөр хандаж, өчигдөр би зарим зүйлийг ярьсан. Дэлхийн аваргын хувьд бодож байгаад шийднэ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.26.214) 2022 оны 02 сарын 20

Трусова жинхэнэ орос араншинтай бүсгүй! Хийвэл ч хийнэ, алдвал ч алдана. Тэр зорилгодоо хүрээгүйдээ бухимдсан, тэсэрсэн. Аажим аажмаар тайвшрахаараа дахиад урагшаа явнаа

6  |  1
зочин(124.158.66.108) 2022 оны 02 сарын 20

Мөнгөн Трусова тэсч тэсч бгаад өнөөдөр тэсэрсэн нь энэ.Богино үзүүлбэрт унасан нь буруу болсон

2  |  0
Хмм(202.126.89.167) 2022 оны 02 сарын 19

Хмм. Овоо сэхэж яваа юм бна.

1  |  9
Зочин(192.82.69.13) 2022 оны 02 сарын 20

Оросуудын дотоод асуудал, спортын шударга ерселдеен байхгуй бодлогоор удирдлага, холбооноос нэгийг нь дэмждэг, бодлогод захирагдахыг тулгаж дарамталдаг гээд асуудал их бий, энэнээсээ болоод дотооддоо эв нэгдэл муу, ургэлжийн хэруул тэмцэлтэй улс даа энэ оросын уран гулгалтынхан

5  |  2
222(202.179.24.19) 2024 оны 11 сарын 14

ХҮН ИЙМ Л ХОР ШАРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. НАДАА ХАРИН Ч ИНГЭЖ ТЭСЭРЧ ДЭЛБЭРСЭН НЬ МАШ ГОЁ САЙХАН САНАГДАЖ БАЙНА. ХИЙХ ЮМАА ХИЙСЭН ЧАДАХААРАА Л ХИЙЛЭЭ ГЭЖ БАЙНА. БИЕИЙН ХӨГЖИЛ ФИТНЕСЛЭГ БИЕЭРЭЭ НӨГӨӨ ХОЁР ОРОСООСОО ИЛҮҮ ГОЁ ХАРАГДАЖ БАЙСАН. ГАЛБИРЛАГ МАГАДГҮЙ ИЛҮҮ ИХ БЭЛТГЭЛ ХИЙЖ ИЙМ ГОЁ БОЛСОН БИЗ. ЯАДГЫН ДОТРО БАЙГАГАА ГАРГААЛ ХАЯЧИХ.

36  |  1
Уншигч(139.5.216.72) 2022 оны 02 сарын 19

Дэлхийн гүрэн юм чинь уг нь багийн спортоор илүү баймаар юм

2  |  2
Уншигч(203.91.115.37) 2022 оны 02 сарын 21

За ямар ч гэсэн Орос улс уран гулгалтын номер 1 гүрэн гэдгийг дэлхий нийтээрээ дахин нэг харлаа

27  |  0
Уншигч(203.91.115.37) 2024 оны 11 сарын 14

За ямар ч гэсэн Орос улс уран гулгалтын номер 1 гүрэн гэдгийг дэлхий нийтээрээ дахин нэг харлаа

11  |  1
Уншигч(203.91.115.37) 2024 оны 11 сарын 14

За ямар ч гэсэн Орос улс уран гулгалтын номер 1 гүрэн гэдгийг дэлхий нийтээрээ дахин нэг харлаа

7  |  2
Zochin (202.126.89.167) 2022 оны 02 сарын 19

Bas l sonin amitan baina daa. Orosuud eniiig yah bol doo

1  |  10
Суугий(185.209.177.147) 2024 оны 11 сарын 14

Хор шаргүй бол танирчин болж чадахгүй, залуу жаахан хүүхдүүдэд ийм зэргийн хор шар байх ш дээ\n

42  |  0
Орос охид(66.181.161.92) 2022 оны 02 сарын 19

Энэ Оросын хэдэн охидууд яагаад байгаа юм дээ

5  |  8
Зочин(202.9.46.120) 2022 оны 02 сарын 19

Хэрэв Камила алтан мeдаль авсан бол эмэгтэй ганцаарчилсан төрлийн алт мөнгө хүрэл мeдалиуд бүгд Оросуудынх болох байжээ. Уран гулгалтаар Оросууд үнэхээр агуу юмаа. Маш олон орос тамирчид өөр орны нэр дээр олимпид оролцож байна . Бас олон орны дасгалжуулагч нь орос байна

36  |  2
ЗОЧИН(66.181.161.98) 2022 оны 02 сарын 20

Дасгалжуулагчийнх нь эсрэг хийж байгаа ажиллагаа гэдгийг энэ бяцхан охид яаж мэдэхэ дээ хөөрхийс минь \n

15  |  2
ЗОЧИН(122.201.21.83) 2024 оны 11 сарын 14

ОРОСУУДААР МЭДЭЭ ХИЙХЭЭ БОЛИОЧ ЭЭ ! ПОЛОГТЛООШД ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД!!!

Top