Дархан-Уул аймгийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн яамтай холбогдон Диалезийн аппаратын нэг удаагийн хэрэгсэл, уусмалын татан авалтыг хоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж, нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлсэн байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд бөөрний аппаратад ордог 40 гаруй иргэн байдаг. Тэдний зарим нь өдөр бүр гемодиалезийн аппаратад ордог бол зарим нь долоо хоногт нэг удаа ордог ажээ. Улсын хэмжээнд бөөрний аппаратад орж буй иргэдэд зориулсан нэг удаагийн хэрэгсэл, уусмал тасалдсантай холбоотойгоор орон нутгийн иргэд эмчилгээнд ороход хүндрэл үүссэн хэдий ч Дархан-Уул аймгийн хэмжээнд ямар нэгэн таслалгүйгээр эмчилгээ үргэлжилж байсан талаар албаны хүмүүс мэдээллэлээ.
Сэтгэгдэл ( 0 )