АНУ Бээжинд бусад улсын бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай заах эрхгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ. Тэрбээр Украины асуудлаар Бээжингийн төвийг сахисан байр суурийг Вашингтон шүүмжилсний хариуд ингэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс Бээжин Украины талаар холбогдох зарчмыг хүндэтгэж, Оросыг буулт хийхийг уриалах ёстой гэж мэдэгдсэн юм.
Хуа Чуньиний онцолсноор, Хятадын ард түмэн улсын бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал гэж юу болохыг гүн гүнзгий, бодитоор ойлгож, ухамсарладаг. АНУ үүсэн байгуулагдсанаас хойших 250 хүрэхгүй жилээс дөнгөж 20 орчим жилд нь цэргийн ажиллагаа явуулаагүйг Хуа Чуньин онцлоод АНУ нь цэргийн ажиллагаагаа “ардчилал, хүний эрхийг хамгаалах” нэрээр зөвтгөж, худал мэдээлэл түгээдэг хэмээн шүүмжилжээ.
АНУ-ын бусад улсын бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ойлголт нь биднийхээс өөр гэж тэрбээр онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )