Бээжин 2022: Монголын паралимпын шигшээ баг Бээжинг зорилоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 27

"Бээжин 2022" өвлийн Паралимпын наадам ирэх гуравдугаар сарын 4-нд эхлэнэ. Тус наадамд оролцох манай баг өнөөдөр Бээжин хотыг зорилоо.

Монголын пара цанын баг тамирчид анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.  "Сочи 2014", "Пенчан 2018" Паралимп наадамд оролцож байсан Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөнө. Түүний хувьд нээлтийн ёслолд тугчаар ажиллана.

2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн пара уулын цанын спортын төрлийг сонгосон Б.Цэрэнпунцаг нар анх удаа Паралимпэд өрсөлдөнө. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажиллаж байна.

Паралимпийн наадам гуравдугаар сарын 4-нд эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top