ОХУ, Монгол, Хятадын биатлоны тэмцээн зохион байгуулах санал гаргав

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

ОХУ-ын армийн Украинд хийж байгаа тусгай ажиллагааг эсэргүүцэн, спортын маш олон холбоо Оросын тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцуулахгүй шийдвэр гаргаад байгаа.

Олимпын 4 удаагийн аварга Александр Тихонов энэ сарын сүүлээр эхлэх ОХУ-ын аварга шалгаруулах биатлоны тэмцээнийг нээлттэй тэмцээн болгон хийх санал гаргалаа.

Тихонов “IBU холбооноос манай биатлончдыг тэмцээнд оролцохыг хориглолоо. Тиймээс Тюменьд явагдах улсын аваргын тэмцээнийг олон улсын тэмцээн болгон өөрчлөн зохион байгуулья. Беларусь, Казахстан, Монголын багийг урья. Хятадын шигшээ баг ч гэсэн ирвэл сонирхолтой сайхан тэмцээн болно” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
/(192.82.80.216) 2022 оны 03 сарын 02

Гарчиг Доторхи мэдээллэлийн агуулга нь зөрөөд байна.

1  |  0
Top