Спортын ертөнц тэр чигээрээ ОХУ-ын тамирчдыг ад үзэж, тэмцээн уралдаанаас хасаж байна. Харин маргааш эхлэх Бээжингийн паралимпийн наадамд ОХУ, Беларусын тамирчдыг оролцуулна гэдгээ Олон улсын паралимпийн хороо мэдэгдлээ.
Гэхдээ тус улсуудын тамирчид Төрийн далбаа, сүлд дуулалгүй, Олон улсын паралимпийн хорооны нэрийн дор өрсөлдөнө. Тэдний амжилтыг багийн дүнд бүртгэж, тооцохгүй гэнэ.
Паралимпийн наадам энэ сарын 4-13-нд явагдана.
Сэтгэгдэл ( 0 )