Өнгөрөгч хоёрдугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн төвөөс 51 настай эмэгтэй сураггүй алга болсон байдаг.
Улмаар тухайн эмэгтэйг аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран Арвайхээр сумаас баруун зүгт 30 км-т байрлах Тарагт сумын Өгөөмөр хайрхан, Дулаан хайрхан, Буга согоот, Цуян, Дулаан хошуу гэдэг газар хүртэл 57 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байсан юм.
Тэгвэл өнгөрсөн шөнө дээрх эмэгтэйн цогцос Арвайхээр сумын 12-р багаас олджээ. Одоогоор талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээнд оруулаад байгаа ба гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )