Бээжин 2022: Монголын баг “Бээжин Дэйли” сонинд ярилцлага өглөө

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 06

"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадамд оролцож байгаа Монгол Улсын багийн удирдлагууд БНХАУ-ын Бээжин Дэйли сонины редакциас тавьсан хүсэлтийн дагуу тус сонины сэтгүүлчтэй цахимаар холбогдож ярилцлаа.

Уг сонины  сэтгүүлчийн "Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын нээлтийн ёслол болон бусад зохион байгуулалт ямар байгаа, Бээжингийн Паралимпын наадамд Монголын баг тамирчид ямар зорилго тавьж оролцож байна, Бээжингийн Паралимпын наадам зохиогдсоноор Дэлхийн хүн амын 15 хувийг эзэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн өөрчилж, ямар зүйл хийж чадах, Монгол Улсад Пара спортыг хөгжүүлэхэд чухам ямар бодлого барьж ажилладаг, цаашид хийж хэрэгжүүлэх томоохон бодлого чиглэл, үйл ажиллагаа зэрэг олон асуултанд Монгол Улсын багийн ахлагч, Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр нар дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Ням гарагт "Бээжин 2022" Өвлийн Паралимпын 13-р наадамд оролцож байгаа манай 3 тамирчин Олон Улсын Паралимпын хорооны сэтгүүлчид ярилцлага өгнө.

Монголын паралимпын хороо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top