Олон Улсын Паралимпын хорооны мэдээлэл, сурталчилгааны албанаас өчигдөр (2022.03.06) "Бээжин 2022" Паралимпын наадамд оролцож байгаа Монгол Улсын багийн тамирчдыг онцолж, ярилцлага авлаа.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 7-нд манай тамирчдын тэмцээн эхэлнэ. Гүйлтийн цанын тамирчин ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар эхний зай болох 20 км зайд сонгомол техникээр уралдана.
Батмөнхийн Ганболд /LW 6/ 10:04:30 цагаас, Цэгмидийн Дашдорж /LW 8/ 10:05:00 цагт гараанд гарна. Энэ зайд 17 тамирчин хурд сорино.
Эх сурвалж: Монголын паралимпын хороо
Сэтгэгдэл ( 0 )