Бээжин 2022: Б.Ганболд 12-р байрт шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Энэ сарын 4-13-нд Хятадын нийслэлд Өвлийн паралимпын наадам явагдаж байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 7-нд манай тамирчдын тэмцээн эхэллээ. Монголчуудын салхийг хагалж, гүйлтийн цанын тамирчин ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар эхний зай болох 20 км зайд сонгомол техникээр уралдлаа.

Энэ зайд Японы Каваёкэ 52:52.8 амжилтаар тэргүүлж, аваргын алтан медаль хүртлээ. Түүний араас Хятадын CAI J 54:27.7, QIU M 54:29.7 амжилтаар удаалсан байна.

Манай тамирчин Б.Ганболд 1:04:23.5 үзүүлэлтээр 12 дугаар байрт жагслаа. Цэгмидийн Дашдоржийн хувьд 5 км бүхий тойрог замд үргэлжилсэн энэ уралдааны сүүлийн тойрогтоо замаас гарч уралдаанаа дуусгаж чадсангүй.Манай хоёр тамирчин 3-р сарын 9-нд дараагийн зай буюу Спринт зайд уралдана.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.72.245.125) 2022 оны 03 сарын 07

Чамд ямар хамаатай юм бэ новш чинь дургүй хүргэчихлээ . Нэг л өдөр амжилтын тавцанд зогсох өдөр ирнээ

0  |  0
Зочин(202.72.245.125) 2022 оны 03 сарын 07

Чамд ямар хамаатай юм бэ новш чинь дургүй хүргэчихлээ . Нэг л өдөр амжилтын тавцанд зогсох өдөр ирнээ

0  |  0
зочин(103.57.92.26) 2022 оны 03 сарын 07

араасаа л жагсах юм банйа даа баахан мөнгөний зардал гаргаад

0  |  0
Top