"Бээжин 2022" Өвлийн Паралимпын 13-р наадмын гүйлтийн цанын Спринт зайн уралдаан өнөөдөр явагдана.
Энэ зайд 25 тамирчин хурд сорино. Цэгмидийн Дашдорж 10:45:30 цагаас 11-ээр, Батмөнхийн Ганболд 10:46:30 цагаас 13-аар гараанд гарч уралдана. Спринт зайн уралдаан 1,2 км замд болно.
Гүйлтийн цанын төрөл 1976 онд Шведэд болсон Өвлийн паралимпын анхны наадмаас эхлэн Паралимпын хөтөлбөрт багтжээ.
Энэ сарын 7-нд болсон "Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын гүйлтийн цанын 20 км зайн сонгомол уралдаанд ОУХМ Батмөнхийн Ганболд 1 цаг 04 минут 23,5 секунд хурдалсан амжилтаар 12-р байр эзэлсэн билээ.
Монголын Паралимпын хороо
Сэтгэгдэл ( 0 )