LIVE: Монголын тамирчид гараанаас гарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

"Бээжин 2022" Өвлийн Паралимпын 13-р наадмын гүйлтийн цанын Спринт зайн уралдаан эхэллээ.

Энэ зайд 25 тамирчин хурд сорьж байна. Манай Цэгмидийн Дашдорж 10:45:30 цагаас 11-ээр, Батмөнхийн Ганболд 10:46:30 цагаас 13-аар гараанд гарч уралдана. Спринт зайн уралдаан 1,2 км замд болж байна.

Энэ сарын 7-нд болсон "Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын гүйлтийн цанын 20 км зайн сонгомол уралдаанд  ОУХМ Батмөнхийн Ганболд 1 цаг 04 минут 23,5 секунд хурдалсан амжилтаар 12-р байр эзэлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top