Хөвсгөл аймгийн Түнэл суманд хоёр иргэн сураггүй болж, эрэн хайх ажиллагааг гурав дахь өдрөө үргэлжлүүлж байна.
Тодруулбал, гуравдугаар сарын 8-ны өдөр Түнэл сумын Навчилтай багийн Улаагчийн-Өвөр гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км зайд мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан очиход 29 настай эрэгтэй Л, 27 настай эрэгтэй Б нар нь мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тул Эгийн голын мөсөнд гурван цооног гаргаж гурван удаа гүний шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр /2022.03.10/ дахин эхлүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )