Манай биатлонч Азийн АШТ-ээс анхны медалиа зүүлээ

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин

2022 оны гуравдугаар сарын 12-22-ны өдрүүдэд Казахстаны Щучинск хотноо биатлоны Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болж буй билээ.
 

Уг тэмцээнд манай Монголын биатлоны шигшээ багийн тамирчид тун амжилттай оролцож байна. Өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 12,5 км-ын ганцаарчилсан гараанд Мөнхбатийн Должинсүрэн Ази тивийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. 

Мөн эрэгтэйчүүдийн 15 км-ийн ганцаарчилсан гараанд Энхбатын Энхсайхан зургадугаар байр эзэллээ. Залуучуудын олимп, ДАШТ, Дэлхийн цомын гараанд амжилттай оролцож, "Бээжин-2022" өвлийн олимпийн эрх авахад маш ойрхон байсан Энхсайхан маань сүүлчийн зогсоо байрлал дээрээ 4 алдаагүй бол ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top