"МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЛБӨР"-өөс өвлийн паралимпын наадамд

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Д.Батжаргал

"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсын гурван тамирчин спортын хоёр төрлөөр оролцлоо.

Гүйлтийн цанын тамирчин ОУХМ Б.Ганболд гурав дахь удаагаа өрсөлдсөн бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар анх удаа өвлийн Паралимпын наадамд эх орноо төлөөлж, эрхээ авч оролцсон юм. Бээжингийн Паралимпын наадмын цана, уулын цанын төрөлд анх удаа хурд, ур чадвар сорьсон манай хоёр тамирчны 7 жилийн өмнөх болон дараах гэрэл зураг. Тэд одоогоос 7 жилийн өмнө 2015 онд хоёулаа 13 настай хүүхдүүд байхдаа БНСУ-ын Пёнчан хотод "Мөрөөдлийн хөтөлбөр"-т хамрагджээ.

Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нарын хувьд Монголын Үндэсний Паралимпын хорооны санаачлага,идэвхтэй дэмжлэгээр, Азийн Паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Спорт ба Эмэгтэйчүүд комиссийн дарга, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, доктор Насанбатын Оюунбат, Монголын Үндэсний Паралимпын хорооны ажлын албаны ажилтан, "Турин 2006"  "Ванкувер 2010" Өвлийн  Паралимпын наадамд оролцож байсан, спортын мастер Нямаагийн Сүхбаатар нарын зүтгэлийн үр дүн, удирдлага дор Мөрөөдлийн хөтөлбөрт нийтдээ 3 удаа хамрагдан оролцсон түүхтэй.

Энэ хүүхдүүд минь одоо эрийн цээнд хүрч, эрхэм мөрөөдлөө биелүүлж  Олимпын тамирчид болжээ. Их амжилт хүсье. Өвлийн пара спортын хөгжилд нэн шинэ түүх бүтээгээрэй.                  

БНСУ-ын Пёнчан хот, 2015 он.


"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадам, 2022 он.

                        
Зураг дээр зүүн гар талаас  Н.Оюунбат, Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг, Н.Сүхбаатар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top