Ягр Овечкинийг гүйцэхийн тулд NHL-д эргэн ирж магадгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Өнөөдөр Хойд Америкийн хоккейн НХЛ лигийн ээлжит тоглолтууд болж, “Вашингтон” багийн орос тоглогч Александр Овечкин “Нью-Йорк Айлендерс” багийн хаалганд гоол оруулснаар лигийн нийт гоолоо 767-д хүргэж, Чехийн домог Яромир Ягрыг даван гарлаа. Одоо түүний өмнө 894 гоолтой Уэйн Гретцки, 801 гоолтой  Горди Хоу хоёр л үлдээд байна.

Яромир Ягр “Алекс, Агуу 8, баяр хүргэе. Чи НХЛ-ийн түүхэн дэх Европын шилдэг мэргэн бууч боллоо. Гоол үргэлжлүүлэн оруулаад байгаарай. Гэхдээ чи намайг зодог тайлаагүй байгааг мэднэ. Намайг НХЛ-д буцан очиж, чамайг хөөн гүйцэх боломжтой гэдгийг чи мэдэж байгаа” гэж бичсэн байлаа.

Ягр одоо 50 настай. 1990 онд НХЛ-ийн "Питтсбург" багт драфтаар очиж байлаа. Ягр НХЛ-ийн улирлын тоглолтод 1733 тоглолтод оролцож, 766 гоол оруулан, 1155 оновчтой дамжуулалт өгсөн амжилттай. 1998/99 оны улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагнал, "Арт Росс Трофи" шагналыг 5, "Лестер Пирсон Эворд" 3, "Билл Мастертон Трофи" шагналыг 1 удаа хүртсэн. Одоо Чехийн "Кладно" багт тоглож байна. Ягр багийнхаа эзэн, ерөнхийлөгч юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top