Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдөр гэрээсээ гарч яваад, сураггүй болсон эмэгтэйн цогцос өнгөрөгч амралтын өдөр олдсон байна.
Тодруулбал, "Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн давааны модон дунд эмэгтэй хүн боомилсон байдалтай нас барсан байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, оршин суугаа газраасаа сураггүй алга болж, цагдаагаас эрэн сурвалжлагдаж байсан 34 настай эмэгтэй болох нь тогтоогдсон байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн өнгөрөгч амралтын өдөр Ховд голоос эмэгтэй хүний цогцос олджээ. Хэргийг шалгахад, Ховд аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан, Жаргалант суманд оршин суух, 80 настай эмэгтэйнх болохыг тогтоосон байна.
Сэтгэгдэл ( 0 )