Буриадын Спорт, залуучуудын яамны Олон нийтийн зөвлөлд иргэдээс Монголын нэрийн өмнөөс уралдуулах санал тавьж байсан цанын тамирчин Алиса Жамбалова Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртлээ.
Тэмцээн энэ сарын 16-20-нд Кировт болсон бөгөөд Алиса 10 км-ын зайд Бээжин олимпын медальт Наталья Непряева, Екатерина Смирнова нарын дараа оржээ. Тус тэмцээнд ОХУ-ын 30 шилдэг тамирчин оролцсон юм.
Алиса энэ улирал тун сайн байсан ч нэгдүгээр сарын 19-нд коронавирус тусаад Бээжин олимпын ОХУ-ын багт орж чадаагүй. Түүнийг Монголын нэрийн өмнөөс уралдвал олимп, ДАШТ-д байнга оролцох боломжтой болно гэж буриадчууд үзэж байгаа юм.
Алиса Жамбалова – ОУХМ, Универсиад наадмын 4 удаагийн аварга. ОХУ-ын аварга, 2018 оны Пёнчаны олимпод оролцсон. 27 настай. ОХУ-ын АШТ-д түрүүлсэн анхны буриад цаначин.
Сэтгэгдэл ( 1 )
odoo orosyn tsanachid olon ulsyn temtseend khorig tawyulsan bolokhoor mongolyn tuluu uraldwal taarna daa