Өнгөрөгч баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ГССҮТ-д нохойд уруулж, хөлөө гэмтээсэн бага насны хүүхэд хүргэгдэн иржээ.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суух 39 настай эрэгтэй Ц гэгчийн нохой тоглоомын талбай руу явж байсан 10 настай хүү рүү дайрч, хазжээ. Хүү нохойноос зугтаж байхдаа ойролцоох жалга руу унасны улмаас хоёр хөл нь хугарч гэмтсэн байсныг хөршүүд нь олж, яаралтай түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор хүүгийн биеийн байдал хэвийн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нохойны эзнийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэгт холбогдогчоор татан шалгаж эхэлжээ.
Дашрамд дурдахад, он гарсаар 1800 гаруй хүн нохойд хазуулсан тоо баримт ГССҮТ-ийн статистик мэдээлэлд байна. Хэдийгээр жил бүр золбин нохдыг устгадаг боловч эзэнтэй ноход иргэд рүү халдах тохиолдол улам бүр нэмэгдсээр байгаа юм. Хуульд тухайн нохойны эзэн хариуцлага хүлээнэ гэж заасан боловч зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг нь зөв шийдэл биш гэдгийг дээрх тохиолдлууд баталж байна.
Сэтгэгдэл ( 2 )
ene ih hyamraliin hajuugaar yum nohoi be bas. nohoi l b nohoi hol bailga naaduulaa
Huulia zas