ОХУ-ын Засгийн газар олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдаа машинаар мялаадаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн Токио олимпын аваргууд мөнгөн шагналаас гадна BMW X5, медальтнууд BMW X3 машинаар шагнуулж байв.
Энэ удаад өвлийн олимпын наадмын медальтнуудаа машинаар шагнах ёстой байсан ч бололцоогүй болж, оронд нь мөнгө олгох болсон байна. Учир нь Украинд хийж байгаа тусгай ажиллагааны улмаас гадаадын компаниуд Оросоос гарч явсан, гэрээ хэлэлцээрээ цуцалсан тул хэрэгцээт хэмжээний машин гадаадаас авч чадахгүй болсон гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Ээ зайлуул, уг нь лада егехед л болно ш дээ, заавал гадаад машин гээд яадаг юм бэ