Киргизийн бөхчүүдийн замын зардлыг гаргаж өгчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Энэ сарын 19-24-нд Улаанбаатарт Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох Киргизийн багийн замын зардлыг тус улсын Санхүүгийн яамнаас гаргаж өгөөгүй тул тэмцээнд оролцож чадахгүйд хүрээд байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл яамнаас зардлын мөнгийг тамирчдад шилжүүлсэн байна. 24.kg сайтад мэдээлснээр Киргизийн шигшээ багийн зардалд 8 сая сом шаардлагатай байсан бөгөөд 7,5 сая сомыг шигшээ баг авчээ.

Азийн АШТ-д оролцох Киргизийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 23 тамирчин, 6 дасгалжуулагч, 2 эмч, нэг массажчин багтаж байгаа юм.

Эмэгтэй багт Токио-2020 олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Айсулуу Тыныбекова, Токио-2020 олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Меерим Жуманазарова, Осло-2021 ДАШТ-ий хүрэл медальт Айпери Медет Кызы нарын хүчирхгүүд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.133) 2022 оны 04 сарын 16

Ккк да здравствует Киргизские борцы по борьбу в Улаанбаатар.

0  |  0
Top