Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира, Болгарын Аойяма Японы иргэн болсон талаар өмнө мэдээлсэн билээ.
Өнөөдөр Японы сүмо бөхийн холбооноос Аойямаг Даниэл Иванов хэмээх болгар нэрээ Фүрүта Косүкэ болгон албан ёсоор өөрчилснийг зарлалаа.
Аойяма зодог тайлж, Сүмогийн холбоонд оякатагаар үлдэхийн тулд Японы иргэншил авсан. Гэхдээ оякатагийн лиценз авч чадсан эсэх нь тодорхойгүй байна.
Аойяма 190 см өндөр, 200 кг жинтэй. Сэкивакэ цол хүртэж байсан. Уран барилдааны шагнал 1, Дайчин барилдааны шагнал 4 авч байжээ.
Европын бөхчүүдээс өмнө нь Болгарын озэки Котоошюү Японы иргэн болж байв.
Сэтгэгдэл ( 0 )