ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжингийн олимпын аварга, медальтнуудтай энэ сарын 26-нд уулзана гэж Р-Спорт мэдээллээ. Хэдийгээр албан ёсоор зарлаагүй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр уулзах тамирчид хөл хорионд орсон байгаа гэнэ.
Цар тахлын улмаас ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах хүмүүс заавал хөл хорионд орж, шинжилгээ өгөх журам гарсан.
Бээжингийн олимпын наадам хоёрдугаар сарын 4-20-нд болсон бөгөөд ОХУ-ын шигшээ баг 32 медаль хүртсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
за ковид нь ч юу юм бэ, аюулгүй байдлын л арга хэмжээ байх аа даа, оросууд дотроосоо Путиныг нухчих гээд л айлгаад байх шиг