ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжингийн олимпын аваргуудыг энэ сарын 26-нд хүлээн авч, уулзана. Уг нь медаль хүртсэн тамирчдыг бүгдийг нь урих байсан ч энэ удаад зөвхөн аваргуудыг онцолсон байна.
Ерөнхийлөгчтэй уулзах тамирчид одоо 14 дэх хоногтоо хөл хорионд тусгаарлагдаж байгаа. Бээжин олимпод Оросын 15 тамирчин аварга болсон билээ.
ОХУ-ын Засгийн газар олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдаа машинаар мялаадаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн Токио олимпын аваргууд мөнгөн шагналаас гадна BMW X5, медальтнууд BMW X3 машинаар шагнуулж байв.
Энэ удаад өвлийн олимпын наадмын медальтнуудаа машинаар шагнах ёстой байсан ч бололцоогүй болж, оронд нь мөнгө олгох болсон байна. Учир нь Украинд хийж байгаа тусгай ажиллагааны улмаас гадаадын компаниуд Оросоос гарч явсан, гэрээ хэлэлцээрээ цуцалсан тул хэрэгцээт хэмжээний машин гадаадаас авч чадахгүй болсон гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Uursduu oligtoi yu ch hiideggui garuud argagui
Уаз-469, Ладагаа өгч болно ш дээ, эсвэл хятад машин