ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Бээжин өвлийн олимпын аваргуудыг хүлээн авч уулзана. Нийт 15 орос тамирчин олимпын аварга болсон бөгөөд тэд Ерөнхийлөгчтэйгээ уулзахын тулд 14 хоног хөл хорионд ороод байгаа.
Харин гүйлтийн цанын аварга Александр Большунов, уран гулгалтын аварга Анна Щербакова хоёр хөл хорионд ороогүй тул тэд В.Путинтэй уулзахгүй нь тодорхой болсон.
Большунов сонинд ярилцлага өгөхдөө “В.Путинтэй уулзахын тулд доод тал нь 14 хоног хорионд орох ёстой гэж хэлсэн. Би тэгж чадахгүй. Намайг хүчээр буудалд хорьсон ч хоёр цагийн дараа л зугтана. Амьдралынхаа 14 хоногийг ингэж алдаж чадахгүй. Боломжгүй зүйл. Эмнэлэгт хэвтэж байхдаа ч би байнга зугтах талаар бодож байсан” гэж ил тод, эрс шууд мэдэгдсэн.
Харин Анна Щербакова өнөөдөр Самарагаас Нижний Новгород хотод очсоноо олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн. Тэнд өөрийн багш Анна Этери Тутберидзегийн шоунд оролцох юм. Хорионд ороогүй хүн Путинтэй уулзахгүй тул Анна ч Ерөнхийлөгчтэй уулзахгүй болжээ.
Тэд хоёрдугаар сард ОХУ-д олимпын тамирчдаа угтан авахад хамтдаа төрийн далбаагаа өргөж байсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Нэг өгөр өвгөтэй уулзах гэж 14 хоног хоригдоно гэж юу байхав. Энэ хооронд 14н гоё хүүхэнтэй хонож болохоор байхад хаха
TAMIRCHIN BAIH HEREG BAIGAAM UU?,ULSIN UMNUUS YAVAJ BAIJ
Большунов чинь харин эр хүн шиг хэлсэн байна. Нэг даргатай уулзах гэж 14 хоног хорионд сууна гэдэг ч тэнэг л хэрэг ш дээ