ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2022.04.26) Бээжин өвлийн олимпын аваргуудыг Кремльд хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн олимпод 15 орос тамирчин олимпын аварга болсон бөгөөд гүйлтийн цанын аварга Александр Большунов, уран гулгалтын аварга Анна Щербакова, буухиан Сергей Устюгов, Татьяна Сорина, Юлия Ступак, Наталья Непряева нараас бусад 9 тамирчин уулзалтад ирсэн байлаа.
Олимпын аварга болсон тамирчдад “Эх орны төлөө” одон гардуулсан.
Энэ өдөр 16 нас хүрсэн уран гулгалтын багийн төрлийн аварга Камила Валиеваг "Найрамдлын одон"-гоор шагналаа.
Мөнгө, хүрэл медальнуудад мөн өдөр Кремльд шагнал гардуулсан ч Ерөнхийлөгч В.Путин оролцоогүй юм.
Сэтгэгдэл ( 0 )