ШУУД: Японы жүдо бөхийн үнэмлэхүй жингийн АШТ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Бүх Японы аварга шалгаруулах жүдо бөхийн үнэмлэхүй жингийн тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
 

Тэмцээн Токио хотын "Бүдокан" ордонд явагдаж байна.

Токиогийн олимпын 60 кг-ын жингийн аварга Такато Наохиса, Рио, Токио олимпын 73 кг-ын жингийн аварга Шёохэй Оно нар энэ тэмцээнд оролцож буй. Хоёулаа тэмцээний өмнө хүнд жинтэй өрсөлдөгчөөсөө айж эмээлгүй, барилдана гэж мэдэгдэж байсан билээ.

Эхлээд Оно татамид гарч ирлээ. Өрсөлдөгч нь 90 кг-ын жингийн 90 кг-ын жингийн Маэда Казүя. Хоёр бөх барьц булаалдан, Оно ч үнэхээр эмээсэн шинжгүй. Давуулж шидэх гэж хэд хэд оролдоод, тохох зэрэг мэх хийсээр байлаа. Гэвч хүнд жинтэй өрсөлдөгчөөсөө оноо авч чадсангүй. Барилдаан дуусахад 1,15 минут үлдэж байхад Маэда тохож, оноо авсан. Оно хавирч, хөдөлгөж, бужигнуулах гэж оролдсоор цаг дууслаа.

Яг дараагийн барилдаанд Такато Наохиса гарч ирлээ.

Өрсөлдөгч нь мөн л 90 кг-ын жингийн Танака Дайкацү. Энэ удаад жингийн ялгаа 30 кг. Танака барилдаан эхлээд нэг минут өнгөрсний дараа Танакаг үүрэх гэхэд нь өргөж шидээд, унахад нь өчиж цэвэр ялав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top