Тоглоомын талбайгаас алга болсон хүүг ой модон дундаас эсэн мэнд оллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй болсон хүүг эсэн мэнд оллоо.

Тодруулбал, цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарын утсанд өчигдөр буюу тавдугаар сарын 1-ний өдрийн 18 цаг 22 минутад "Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн хүүхдийн тоглоомын саданд тоглож байсан 12 настай эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон" гэх мэдээлэл бүртгэгджээ. 

Энэхүү мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр /2020.05.02/ өдрийн 13.00 цагийн орчимд алга болсон газраас 7 км зайтай ойн модон дотроос хүүг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Хүүгийн биеийн байдал хэвийн гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top