Оросын уран гулгалтад шинэ хос төрөн гарлаа. Гэхдээ энэ нь спортын хос биш хайр дурлалын хос юм.
Бээжин олимпын мөнгөн медальт Александра Трусова, Бээжин олимпын багийн алтан медальт, эрэгтэй ганцаарчилсан төрлийн Марк Кондратюк хоёр үерхэж байгаагаа хүлээн зөвшөөрлөө.
Тэдний талаарх цуурхал хэд хоног Оросын цахим ертөнцийг доргиож байв. Оросын уран гулгалтын шигшээ багийнхан одоо Дубайд амарч байгаа. Тамирчдын гэрэл зургаас харахад Трусова, Марк хоёр дандаа хөтлөлцсөн, тэврэлдсэн байгаа нь фэнүүдийн анхаарлыг татсан.
Хос залуус харилцаагаа нуухгүйгээр шийдэж, хамгийн сүүлд сүлжээнд ийм зураг оруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )