Монголын том эрх ашгийн төлөө ЕРӨНХИЙ САЙД хөдөлж эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16



Дорнод аймгийн Матад, Халх гол гэх хоёр ч сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин тамсаг"-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ТВ8 телевизийн "Эрэл" сурвалжлагын хамт олон цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ.

Уг гэрээ нь Монгол Улсад ашиггүй, үе үеийн төр засгийнхан ашиггүй гэдгийг нь мэдсээр байж анхаардаггүй, өөрчлөх тухай боддоггүй явдал юм. 

Тэр ч битгий хэл, өнөөгийн УИХ-ын 76 гишүүн БНХАУ-тай байгуулсан уг Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ямар ч мэдээлэл, ойлголт байхгүй байгаа нь нэвтрүүлгийн явцад тодорхой болсон байдаг. Энэхүү асуудлыг "Эрэл" сурвалжлагын хамт олон хөндөж, тэрхүү гэрээг өөрчлөх, цаашлаад Монголын талд ашигтай болгох цаг үе ирсэн гэдгийг онцолж, цуврал нэвтрүүлгээ бэлтгэн хүргэсээр байгаа юм.

Хамгийн гол нь, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын "Петрочайна Дачин тамсаг" ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг эргэн харж, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэхээс гадна Монголын тал ашиг хүртэх эсэх нь зөвхөн УИХ болон Засгийн газраас хамаарна. 

Тэгвэл өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хөндөж, хэлэлцэхээр оруулж ирсэн нь маш том дэвшил, алхам байлаа. Хуралдаанаас БНХАУ-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх Ажлын хэсгийг байгуулахаар тогтжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монгол Улсын том эрх ашгийн төлөө хөдөлж эхэлсэн нь олон нийтийн талархал, сайшаалыг хүртээд байна. 


-УИХ-ЫН ГИШҮҮД ГЭРЭЭНИЙ ТАЛААР ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛ, ОЙЛГОЛТГҮЙ БАЙДАГ- 

ТВ8 телевизийн "Эрэл" сурвалжлагын багийнхан БНХАУ-ын "Петрочайна Дачин тамсаг"-тай байгуулсан эрх шилжүүлэн авах Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх, нийтээрээ хэлэлцэх цаг нь болсон гэдгийг нэвтрүүлэг бүртээ хөндөж байна.

Уг гэрээг өөрчилж, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэхийн тулд нэвтрүүлгээ төрийн чихэнд хүргэх шаардлагатай. Тиймдээ ч өнөөгийн парламентад суугаа 76 гишүүнээс гэрээний талаар ямар мэдээлэлтэй байдаг зэргийг тодруулсан байдаг.

Харамсалтай нь, гишүүдийн олонх уг гэрээний талаар ямар ч мэдээлэл, ойлголтгүй байсан юм. Тиймээс УИХ-ын гишүүн бүрт БНХАУ-ын "Петрочайна Дачим тамсаг"-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг тараасан билээ. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс л батлагдаж гардаг. Тэнд л бүх мэдээлэл нь байгаа байх даа. Түүнээс ямар ч мэдээлэлгүй байна. Харин “Петрочайна дачин тамсаг”-тай байгуулсан эрх шилжүүлэн авсан бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар судалж үзээд эргээд байр сууриа илэрхийлж болж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авсан бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ямар нэгэн мэдээлэл алга. Ер нь бол энэ гэрээ их олон жил болж байгаа шүү дээ. Бид чинь нефтийн үйлдвэртэй болно. Нефтийн үйлдвэрийнхээ гол түүхий эдийг тэндээс л авна. Тэгэхээр эртхэн тэдэнтэй яриа хийж, тэдэнтэй гэрээгээ хийж, тэр гэрээндээ тусгаад нефтийн үйлдвэр бэлэн болоход шууд л бүтээгдэхүүнээ авдаг нөхцөл байдлыг л бэлэн болгох шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Надад ямар ч мэдээлэл алга. Судлаагүй байна, судалж байгаад хариу тайлбар хэлье.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Одоогоор бол “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авах бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар мэдээлэл алга. Өмнө дэд сайд, Засгийн газрын сайдаар ажиллаж байхдаа мэдээлэл авч байсан. Ойрд УИХ-ын гишүүдэд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Яах вэ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа тэнд ажиллаж байгаа Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлт зөрчигдөж байгаа эсэх, нийгмийн хамгаалалттай холбоотой асуудал нь шийдэгдэхгүй байгаа зэргээр үг хэл гардаг байсан. Бид тухайн үед Ажлын хэсэг дээр ажиллаж байсан асуудал бол бий. Одоогоор бол бүтээгдэхүүн хуваах гэрээний биелэлт, нөөц, Засгийн газрын хүлээсэн мэдээлэл зэрэг нь бол алга байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ер нь тодорхой мэдээлэл бол алга. Байнгын хорооноос Ажлын хэсэг гаргаж, газар дээр нь очиж ажиллах хүсэлт тавьсан. Намрын чуулганы үеэр ажиллаж чадаагүй. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр асуудлыг дахин хөндсөн. Ажлын хэсэг очиж ажиллах байх. Миний ойлгож байгаагаар бол 1990-ээд оны эхээр Америкийн компани лицензийг авсан. Тэр үед жигтэйхэн хачин сайхан юм болох нь гээд л гадаадын гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирж байна гэж л ярьж байсан. Яг бодит байдал дээр бол “Оюутолгой”-той адилхан. Нөгөө ашиг харж байгаа гадаадын компани чинь аргагүй шүү дээ. Хятадын компанид өгчихөөд яваад өгсөн. Одоо үүсэж байгаа нөхцөл байдал дээр анхаарал тавихгүй бол нефть дотооддоо үйлдвэрлэнэ гэж том зорилт тавьсан, Дорноговь аймагт үйлдвэр нь баригдаж байна. Гэтэл түүхий эдээ хаанаас нийлүүлэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Миний авсан мэдээллээр бол нефть бүтээгдэхүүний 24 хувь нь л Монголд үлддэг юм билээ. Ийм л гэрээ тэр үед хийсэн юм билээ, дэндүү харамсалтай. Энэ гэрээг өөрчлөх гэж 2013 онд Х.Болорчулуун гишүүн чадаагүй. Уг нь, нэмэгдүүлээд 50, 50 хувь болгоё гээд чадаагүй. Энэ гэрээ өөрчлөх ёстой. Баялаг ордуудаа хэдхэн хувийг нь авч үлдээд байхад эдийн засгийн хүндрэл, улс орны асуудлыг шийдэх юм. Энэ гэрээг хамгаалдаг хүмүүс байдаг. Манайд байгаа ганц, хоёр хүн л энэ гэрээний улаан хамгаалагч болоод явж байдаг.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Мэдээлэлтэй байж болно гэхдээ та нар байнгын хороо, УИХ, Засгийн газрын хуралдаанаар орсон үед нь асуух ёстой. Түүнээс хувь гишүүнийхээ талаас ямар нэгэн тайлбар мэдээлэл өгмөөргүй байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Надад ямар нэгэн мэдээлэл алга.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Энэ асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Ажлын хэсэг одоогоор мэдээллээ цуглуулж байна. Учир нь, өнгөрсөн жил ярьж байж төрийн аудит оруулсан юм. Бүх талынх нь мэдээллийг авч байгаад ярихгүй бол дутуу мэдээлэл яваад байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Гэрээг нь хараагүй. Миний хувьд Монгол Улстай гэрээ байгуулаад гэрээнийхээ дагуу явж байдаг л гэсэн ойлголттой байна. Өөр ямар ч мэдээлэл, ойлголт алга.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ямар ч мэдээлэл алга, гэрээг нь хараагүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Гэрээг уншаагүй, хараагүй. Ямар нэгэн мэдээлэл алга. Өмнө нь Монгол, Хятад ажилчдын харьцааны асуудал, олон Хятад иргэд ажиллаж байна, Монгол иргэдийн цалингийн зөрүүний асуудлаар уулзалт хийж, тодорхой шийдвэр гаргаж байсан. Бусдаар бол тодорхой мэдээлэл алга байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Гэрээний талаар мэдээлэл алга. Гэхдээ бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад олон жил болчихлоо шүү дээ. Хятадын тэр компани нь ямар гэрээгээр юм аа дамжуулдаг юм, мэдэхгүй. Миний ойлгосноор хяналт их тааруу байдаг гэж боддог. Гэрээ нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа л явдаг болов уу гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нээх сайн мэдээлэлгүй байна. Гэрээг нь хараагүй.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Гэрээг нь хараагүй, компанийн талаар сонсоогүй.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Гэрээний талаар мэдээлэл алга.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Гэрээг нь хараагүй, тэр талаар “А” ч мэдлэг алга, мэдээлэл алга. Хуулийг нь өөрчлөхгүй л бол болохгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Тэр талаар мэдээлэл байхгүй болохоор ярих боломжгүй байна. Ер нь манай УИХ дахь АН-ын бүлгээс ярилцахаар холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авахаар болсон. Дараагийн бүлгийн хуралдаанаар асуудлыг хөндөж, зөвлөхүүдтэйгээ ярилцаж байгаад хариу хэлье.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Гэрээг нь харсан. Танай цуврал нэвтрүүлгийг үзсэн, нэлээд ойлголттой байгаа. Одоо УИХ-ын холбогдох байнгын хороогоор холбогдох хүмүүсийг нь дуудаж, сайн мэдээлэл авна. Тэрний дараа Ажлын хэсэг гаргаж, тухайн газарт нь очиж ажиллана. Тэр үед нэлээн мэдээлэлтэй болох байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Надад ямар ч мэдээлэл алга. Мэдээллийг нь авч байгаад тайлбар хэлэх нь зөв байх. Судалж үзье.

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан: Гэрээг хараагүй. Гэхдээ ерөнхий мэдээлэл бол байна. Харин нарийн мэдээлэл алга.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Тэр гэрээг дуулаагүй юм байна. Анх удаа л сонсож байна.

УИХ-ын гишүүн Б.Булгантуяа: Гэрээг хараагүй, компанийн талаар ямар нэгэн мэдээлэл алга.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хараагүй, яг тодорхой хэлчихээр мэдээлэл алга. Та нар гэрээг хаанаас авсан юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Мэдээлэл алга, гэрээг нь хараагүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй байдаг гэдэг л мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Гэрээг нь бол хараагүй. Дорнодод байдаг талбай. Байгаль орчин сүйдэж байна, орон нутгийн ажилчдын асуудал хурцаар тавигддаг. Улсын төсөвт жин дарах хэмжээний хөрөнгө орж ирдэг гэж ойлгодог.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Гэрээг нь мэднэ. Яг энэ газрын тосны салбарт ажиллаж байсан, ажил хөдөлмөрийнхөө гарааг тэндээс эхлүүлсэн. Дөрвөн жил гаруй хугацаанд газрын тосны салбарт ажилласан, жаргал зовлонг нь сайн мэднэ. Хамгийн анхных гэж хэлж болохоор газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн нэг нь “Петрочайна дачин тамсаг” байх. Ерөнхийдөө анхдагч хоёр, гурван гэрээ бий. Ашигтай, ашиггүй гэдгийг ярихаасаа эхлүүлээд байгуулсан гэрээнүүд газар, тэнгэр шиг ялгаатай болоод байгаа юм. Эрх зүйн орчин талаасаа гэрээг сайжруулж ажиллах хэрэгтэй. Энэ бол УИХ-ын анхаарч ажиллах зүйл мөн юм.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Бүтээгдэхүүн хуваах гэрээг хараагүй. Газрын тос олборлодог гэдэг л мэдээлэл байна. Гэхдээ тэр 26 хувийг судлах хэрэгтэй. Нэг талаас Монгол Улсын эрх ашиг хангагдаж байна уу гэдэг асуудал хөндөгдөх нь тодорхой. Нөгөө талаас хөрөнгө оруулагчдаа үргээхгүй байх нь их чухал шүү дээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нарийвчилж бол хараагүй. Гэхдээ бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчилж, шинэчлэхгүй бол манайхаас хилээр үнэ дээр алдаа их байна гэдэг асуудал хөндөгдөж байсан. Бид бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой өөрчлөлтийн талаар тухай үеийн Сангийн сайдад өгч байсан. Сангийн яамнаас Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хараагүй, сүүлийн үед маш олон сэтгүүлч асуугаад байх шиг байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаарх мэдээллийг УИХ дээр сонсчихмоор байгаа юм. Өнөөдөр дайны байдалтай байгаа үед Монгол Улс нефтээ хаанаас авах вэ, цаашид өөрсдөө үйлдвэрлэх нь зүйтэй гэж яриад байсан шүү дээ. Газрын тос олборлох, хайх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Сү.Батболд: Гэрээний талаар тодорхой мэдээлэл алга байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би нарийн хараагүй, үзээгүй. Олон жилийн өмнө байгуулсан гэрээ байх ёстой. Тиймээс судалж үзэх нь зүйтэй байх. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж ерөнхийд нь л мэдэж байна. Өнөөдөр надад хэлэх зүйл алга.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Петрочайна дачин тамсаг”-тай танилцах Ажлын хэсэг байгуулж ажиллана гэж өнгөрсөн онд төлөвлөсөн юм. Цар тахлаас болж хойшлуулчихсан байгаа. Гэхдээ ирэх сард явж үзнэ, холбогдох хяналтын байгууллагыг оруулсан хэлэлцүүлгийг хийнэ. Харин бүтээгдэхүүн хуваах гэрээг бол харж байсан, хэдэн хувь гэдгийг нь бол сонсож байсан.

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(66.181.161.48) 2022 оны 05 сарын 17

Нэг л их сүртэй хөдөлж эхлэлээ л гэж шаана ямар ч үр дүг бхгүй

0  |  0
Бар-хас(66.181.188.100) 2022 оны 05 сарын 17

Арай гэж үйлдвэртэй болсон чинь түүхий эдээ хятадаас худалдаж авдаг болох юм бнадаа улсын бодлого алдах учиргүй алдаа гаргасан үетэй хариуцлага тооцох.засаж болбол засаад болохгүй бол хаалдаа

0  |  0
Коффи Аннан(192.82.78.90) 2022 оны 05 сарын 17

Багабанди тэргүүтэй хулгайч нар 26 % -ыг нь хувьдаа эзэмшдэг. Улс 24 %. . .

0  |  0
zochin(172.58.140.80) 2022 оны 05 сарын 17

ochirbat bagabandi bayar sy batbold elbegdorj nar ue damjuulan darsan avilgiin tom suljee bii. Hend ch diildedgui luuhaanuud..Nyamdorj hurtek yum duugardgui baisan geed bodohoor ih uchir bituuleg gazar.

0  |  0
Д.М.(66.181.160.62) 2022 оны 05 сарын 16

.....ГЭВЧ МРНГОЛЫН БУЯН ЗАЯА ӨӨДӨӨ БЖ...БТД ХӨГЖИНӨӨ ГЭДЭГТ ИТНЭЛТЭЙ БНАА....БҮГДЭД НЬ ААЖИЛТ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ЕРӨӨЕ

0  |  0
Д.М.(66.181.160.62) 2022 оны 05 сарын 16

ЗАГАСЧИНЫ МОРЬ УС ҮГҮЙ ГЭГЧ ХЭЛЦ БАГАДАЖ БНА ДАА...ЭХ ОРОН ЭЛГЭН САДАН МОНГОЛЧУУДАА...ЭНЭ АРДЧИЛАЛЫН 3О ЖИЛД АМЬДАРЧ ИРСЭН ДЭЭ...Л....ЗҮГЭЭР Л ТАЛАРХААД...ЦААШ ДОРВИТОЙ ЗОРИЛОГОТОЙ...ЭВТЭЙ НАЙРТАЙ ХҮЧТЭЙ АЛХАХ ЦАГ НЭГЭНТ ИРСЭНИЙГ НӨХӨР ЖУРМААР САНУУЛАХ НЬ ИЛҮҮЦ БСОН ШҮҮ.....ЗГ УУД...2016 ОН ХҮРТЭЛ...ЕӨК ОЧИРБАТ...ААС ХОЙШ ИЙМ БДӨЛД ОЧСОНЫГ МЭДЭЖ БГАА НЬ БИД 5 ЖИЛ...АРАЙ Л 2...БОЛЖЭЭ.....ТОЛГОЙГҮЙ..ХАЙР ГАМГҮЙ..СЭТГЭЛГҮЙ...ОЛИГАРХИУДАД ДАРЛУУЛСАН ШҮҮ...МУУХАЙ...ХЭЛЭХ МОНГОЛ МУУ ҮГ ЦӨӨДӨӨД БНАА...ГУТАМШИГ...ТАЙ ЮМАА...

0  |  0
Д.М.(66.181.160.62) 2022 оны 05 сарын 16

....ГЭРЭЭ НЬ ХЯТАД ХЭЛ ДЭЭР Ч ЮМ УУ ХААШАА Ч ЮМ БЭ....ЯМАР Ч БСАН....ОРЛОГО....ЗАРЛАГА БАРИМТ БИЧИГҮҮД НЬ ХЯТАД ХЭЛ ДЭЭР....ГЭНЭ....ЭНД БХ ЮМ БХГҮЙ...СОЛОНГОС ЯВУУЛЖ ОРЧУУЛУУЛДАГЧ ГЭХ ШИГ....ӨМНӨ ХАРИУЦАЖ БСАН...НЭГ ГЭР БҮЛИЙНХЭН....ОДОО ГЕОДИЗ ИЙН ГАЗАРЫН ДАРГЫН МЭДЭЛД Ч ГЭХ ШИГ....ТЭДНИЙХЭНИЙ ХУД УРАГ...АХАН ДҮҮС ТӨРЛИЙН АЛБА БОЛСОН БИШ ҮҮ....ТҮҮНЭЭС ГАДНА...НЭГ НОЦТОЙ ЮМ НЬ ТОВЧИХОНДОО...МАХНЫ ҮВЭРТЭЙ АГААР НЭГ БЛСООН ГЭЖ ОЙЛГОВ....ЯРЬЖ ШИЙДЭХ ЭН ТЭРГҮҮНИЙ АСУУДАЛ МӨӨН....ЕС.Д ДАА АМЖИЛТ ХҮСЭЕ....МУНДАГ ЗАЛУУ ШҮҮ...ИТГЭЛТ ДҮҮ..АНД......МРНГОЛ ЭХ ОРОНЧ ЮМ ДАА...САНАА БХАД БГАДАДГҮЙ Л ЮМ БНА.

0  |  0
ДМ.(66.181.160.62) 2022 оны 05 сарын 16

За ёстой мэдэхийн төлөө явах ёстой хүмүүс нь УИХ гишүүд бх ёстой....ДҮЛИЙ ГОДИЛ ОРГИОД....ШАР НАРАН БОР ХОНОГИЙГ ӨНГӨӨРӨӨГЧИД БХ НЬ...ЖААХАН СЭТГЭЛ ГАРГАДАГ НЬ...ХАРЖ ЧАГНАЖ БЛАГ ЮМ БНА....2 ГИШҮҮН...ТҮҮН ДЭЭР ТОЛГОЙ ЗҮРХ НЬ ЦОХИЛОЖ ЯВАА НЬ ЕС.....БНА....ХИЙЕ ГЭХГҮЙ БОЛ....ЭЛИЙ ЦАРАЙЛААД ЯВЦГААХНЭЭ ДЭЭ...ТЭР Л МЭДНЭ БИЗ ГЭЭД...ҮГҮЙ МӨН ТООГҮЙ.....ЮМ ОЛЖ ҮЗЭЖ ХАРЖ УНШИЖ СУДАЛДАГ Ч БЛЛООСОЙ....ЭХ ОРОН ГЭХ ЦОХИЛОХ ЗҮРТЭН БНА УУ...ӨЧНӨӨН Л ОЛОН УДАА....АШИГ ХУВААХ ГЭРЭЭ НЬ АШИГ МУУТАЙ ГЭНЭ....Л ГЭНЭ....ХОНОГТ НЭГЧ СЕКУНД ЗОГМОХГҮЙГЭЭР ТЭР СОРОГЧ НЬ ХОЛЬХИЖ СОРЖ УРАГШ ЗӨӨЖ БДАГ Л ГЭНЭ.....НЭГ 2 ХҮ\n

0  |  0
Нэр(202.21.108.178) 2022 оны 05 сарын 16

Энд тэнд хятадууд их том газар хашаалчихсан бна гээд байх юм удахгүй иргэдийнхээ өмчийг хамгаална гээд цэрэг ороод ирж магадгүй л байдал үүсчихсэн юм биш үү. Аймаг сумдын дарга нар нь зардаг ч бж магадгүй.\nЕр нь ИТХ гэж иргэдээ хамгаалдаггүй дэмий юм бна. ҮАБЗ- сонгоод явуулж бвал зүгээр юм бишүү нэгдсэн удирдлагатай.

0  |  0
H(122.201.22.69) 2022 оны 05 сарын 16

Erel survaljlagii hand amjilt husie gereeg oorchloosei

0  |  0
irgen(202.179.26.67) 2022 оны 05 сарын 16

Su.Batbold ES baihdaa gazar deer ni ochood uulzaad TV- r garch l baisanshtee,hend ch dillddeggui hujaagiin turiin umchit kompanid deerelhuuleed olon jil bolloo,uhsenees ni aidag bnaa, ali umnaas aij algiin chinee boldogiin,dorvitoi uurchlult oruulah tsag bolson shuu,Oyun-erdene mundag bnaa zuv.

0  |  0
Иргэн(139.5.219.93) 2022 оны 05 сарын 19

Энэ новшнууд ямар хүүхэд хуурч байгаа биш. Ийм л арчаагүй новшнууд гишүүн гэхээр энэ улс дампуурах нь аргагүй

1  |  0
ЗОЧИН(103.229.121.178) 2022 оны 05 сарын 16

ХАМТДАА ИДЭЖ УУДАГ НИЙТИЙН ТОГОЙ ЮМ БАЙЛГҮЙ. АЙСАНДАА МЭДЭХГҮЙ ГЭЭД. МЭДЭХ ҮҮРЭГТЭЙ ЮМ БАЙГАА БИЗДээ. ИЙМ ЮМ МЭДЭХГҮЙ ЮМ БОЛ УИХ ГЭЭД БАЙГААД ЯАХАВ.УИХ огцорвол ТААРНА.

0  |  0
зочин(103.229.121.178) 2022 оны 05 сарын 16

ХЭН ХЭЗЭЭ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ ЮМ БОЛ? УЛСЫН ДЭЭД ЗАСАГЛАЛ НЬ МЭДЭХГҮЙ, ЗГ, ЕРӨНХИЛӨГЧ НЬ МЭДЭЖ БАЙГАА ЮМ БОЛ УУ? ИРГЭНИЙ НИЙГЭМ НЬ ХААЧЧИХ ВАА?

0  |  0
Эмгэн буурай(64.119.22.67) 2022 оны 05 сарын 16

Хамар Ганболд бас холбоотой биш үү? Үе үеийн ерөнхийлөгч, ер сайдууд мэдэхийн дээдээр мэдэж бгаа. Тэд ашгийг нь хүртээд л сууж бсан байж таарна. Төрийн түшмэлүүд ашигт малтмалын бизнестэй хирнээ түүнээ нуудаг нь гайхширмаар. Мэдэгдэж бгаа нь Багабандийн охин болохоос бусад нь улсын төсвөөс ёстой шанага шанагаар хусаад хувийн үйлдвэртэй болсноороо гайхуулаад байгаа биз дээ. Эх нутгаа хамгаалдаггүй мөртлөө өөрсдийгөө эх оронч гэж цээжээ балбадаг УИХ-ын гишүүн гэж байх хэрэг бна уу таминь ээ?

0  |  0
Иргэн(66.181.161.65) 2022 оны 05 сарын 16

УИХ-ынхан мэдэхгүй хулгайч- мафи бас байдаг байх нь. Хятад Монголын хамтарсан мафи.

0  |  0
Иргэн(66.181.161.65) 2022 оны 05 сарын 16

УИХ-ынхан мэдэхгүй хулгайч- мафи бас байдаг байх нь. Хятад Монголын хамтарсан мафи.

0  |  0
Иргэн(66.181.161.65) 2022 оны 05 сарын 16

УИХ-ынхан мэдэхгүй хулгайч- мафи бас байдаг байх нь. Хятад Монголын хамтарсан мафи.

0  |  0
Иргэн(66.181.161.65) 2022 оны 05 сарын 16

УИХ-ынхан мэдэхгүй хулгайч- мафи бас байдаг байх нь. Хятад Монголын хамтарсан мафи.

0  |  0
Иргэн(66.181.161.65) 2022 оны 05 сарын 16

УИХ-ынхан мэдэхгүй хулгайч- мафи бас байдаг байх нь. Хятад Монголын хамтарсан мафи.

0  |  1
Зочин(103.9.90.100) 2022 оны 05 сарын 16

Эндээс маш их мөнгө орж ирэх учиртай юм даа. Нутгийн ганц нэг нөхөд ашгийг нь хүртчихдэг нь нууц биш шүү.

0  |  0
зочин(124.158.64.128) 2022 оны 05 сарын 16

Энэ гэрээг П.Очирбат ерөнхийлөгч хийлгэсэн.Охин тэнд Монголын талын дарга Дээлээ тосдож байгаад хэлсэн үг, зураг нь тухайн үеийн бүх сонингуудадгарсан юм.Хятадуудадөгүүлж хахууль авсан одоо ч авсаар байгаа гэж ярилцдаг.Ер нь нийтэд ил байгаа,бүгд мэддэг Юу сайндаа Очирбатыг буудах хүн байна уу гэсэн яриа гарах вэдээ УИХ-н гишүүд олонхи мэддэг эвлэрдэг

1  |  0
отгоо(106.102.11.68) 2022 оны 05 сарын 16

эд нар тэгээд юу мэдэж суудаг юм болдоо ерөнхий сайдаар ажиллаж байхдаа огт сонирхоогүй байхнээ ичиж үхмээр лаларууд

0  |  0
Дарьсүрэн(66.181.160.68) 2022 оны 05 сарын 16

Чимээгүй байж байгаад үйлдвэрээ бариад ав. Дараа нь ярь. Элдэв саад гараад ирж магадгүй. Амаа хамхи. Сэлэнгэ дээр барим УЦС шиг юм болж магадгүй.

0  |  0
irgen(103.26.193.26) 2022 оны 05 сарын 16

Өөрсдийх нь хувийн ашиг сонирхол хөндөгдөөгүйл бол юуч мэдэхгүйл гэнэ.

0  |  0
irgen(119.40.103.3) 2022 оны 05 сарын 16

Nyhamdorj guai l meddeg, hamaagldag gej sonsoj baisiim bna. tiimees ene hun nam dardag baij magad, nyamkaatai holbogdson zuils, humuus evgui sh dee gedgiim bnalee

0  |  0
irgen(119.40.103.3) 2022 оны 05 сарын 16

ene gishuud neeree sonin humuus yumaa, Dornodoos songogdson humuus ni yu hiij bdg yum bol, olon jiliin omno tuugeer ajlaar yavj baihad aimaar yum baisan, odoo gazar nutgiig duusgaaad, avahaa avaa biz.

0  |  0
зочин(64.119.22.44) 2022 оны 05 сарын 16

эх нутагт н юу болж бгааг мэддэггүй мэдэхийг ч хүсдэггүй УИХ гишүүд үү. яагаад мэдэхгүй, гэрээг үзээгүй хараагүй бдаг юм бэ

0  |  0
Top