"Петрочайна дачин тамсаг компани" ХХК Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж буй баримтыг ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөр цувралаар хүргэж байгаа. Энэ удаад тус компанийн Байгаль орчны менежментийн үнэлгээтэй холбоотой асуудлыг онцолжээ
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутагт орших Тосон Уул-19 Тамсаг-21 талбайд газрын тосны хайгуул олборлолтын үйл ажиллагааны 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт "Туйлын хангалтгүй" буюу Тосон Уул 19 талбайд 45.7%, Тамсаг 21 талбайд 54% гэж тус тус дүгнэгдсэн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-д тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт 90%-иас доош байвал "Хангалтгүй" гэж үзэж, дараа жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахгүй байх дүрэмтэй байдаг. Хангалтгүй гэж үзсэн тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхгүй. Гэтэл "Петрочайна дачин тамсаг" компани нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин, одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.
Байгаль орчны үнэлгээ гэж ямар нэгэн төсөл, төлөвлөгөө, бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргахын өмнө тухайн төсөл, төлөвлөгөө, бодлого нь байгаль орчинд эерэг болон сөрөг байдлаар хэрхэн нөлөөлөхийг үнэлэхийг хэлнэ.
"Петрочайна Дачин тамсаг” ХХК-иас 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлуулахаар БОАЖЯ-нд ирүүлсэн байгаа бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон “Журам батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-д зааснаар 1 улиралд багтаан батлахаар заасаг байдаг. Одоо хянаж батлах шатанд байна.
МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 9 )
Өнөө цагт сэтгүүлчдийг аль нэг мэргэжлээр мэргэшүүлэх зайлдшгүй шаардлага гарч байна. Сэтгүүлчид мэдлэг, боловсрол ямар их муу дорой байгааг тэр Баттуул гэгчээс харж болно. Бүх сэтгүүлчид ий биш гэдэгт итгэж байна. Мэргэших талаар бодох цаг болсон.
Энэ компаний байгаль орчны мэргэжилтэн, гэрээт үнэлгээчид гэж одоо ямар хүн, аж ахуйн нэгж ажиллаж байна аа. Тэр усны хэрэглээний талаар тэд сайтар тайлбарлах ёстой шүү дээ. Баяжуулах үйлдвэр, алт угаах үйлдвэр биш шүү дээ. Тос олборлоллт, анхан шатны боловсруулал - цэвэрлэгээгээр гарч буй усаа дахин цэвэрлэх замаар буцаан ашиглаж буй эсэх, , түүний хэмжээг ард түмэнд ойлгуулах хэрэгтэй. Бүх зүйлий нь харлуулах нь арай хэтийдэж байна. Ашиглалт дууссан, фракцийн устай цооногууд байгаа эсэх, энэ цооногуудыг технологийн усны хэрэглээнд ашиглаж буй талаар тодруулаач ээ.
Газрын тос олборлохдоо ус ашиглана гэж юу яриад байна аа. Харин тос өөрөө фракцийн устай ба жингийн хувьд ялгаатай тул тос нь дээд түвшиндээ байх агаад олборлох үед ус тодорхой хэмжээгээр хамт сорогдож хураагуурт нөөцлөгдөнө. Үүнийг тунгааж цвэвэрлэх замаар таваарын тос гарган авюдаг. Харин тос парапин их агуулах тул тос дамжуулах хоолой, хураагуурыг гаднаас нь тодорххой темпертурт халуун байлгах ёстой тул тосноос ялгасан усыг эргүүлэн технологийн ийм хэрэглээнд, бусад зориулалтаар ашигладаг. Газрын тос олборлохох тех. хэрэглээн гүний у ашиглах нь харьцангуй бага. Байгаль
2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
хужаа нар их муу хүмүүс гэдгийг Петрочайнагийн үйлдлээс ойлгож авцгаа хүмүүсээ
ajnai erdehu ih daramtald aihin bol petro china geed chini hudla bichige fax yabulsan shuu bitgi gmdol heelre ajnaiga
ajnai petro china yuga toldo ogohin boloo. dnada ajnai huuramch bichig uildeel yadahna petro china ged bichige higeel.enig urd china medsen geseen
humuus petro china bichig naranbatar huuramchar bicheel neeh onigootoi yuma