Дорнод аймгийн цагдаагийн газраас “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг шалгаж байна.
Тус аймгийн Матад сумын 6-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 19-р талбайд их хэмжээний газрын тос асгарч байгаль орчин бохирдуулсан гэх хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарсны дагуу албаныхан шалгалтын ажиллагаа эхлүүлээд байгаа аж.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 оны наймдугаар сард “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19-р талбайд мөн их хэмжээний газрын тос асгарч, тус компанийн буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчинд хохирол учруулж байсан юм.
Сануулахад, Монгол Улс "Петрочайна дачин тамсаг" ХХК-аас 312 тэрбум төгрөгийн татвар авахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Татварын ерөнхий хуульд зааснаар татварын акт тавьсан л бол тус компани татвараа шууд төлөх хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Татварын ерөнхий хуульд заасны дагуу "Петрочайна дачин тамсаг" ХХК аль 2018 онд татвараа төлөх ёстой байсан. Гэвч өдийг хүртэл төлөөгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Арай даварч бна гэрээг өөрчил эсвэл зогсоо