Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг”-ийнхан олон тооны зээр булах гэж байна гэх мэдээлэл анхаарлын төвд байна.
Уг асуудлыг анх иргэн Б.Цэгмид олон нийтэд мэдээлсэн бөгөөд энэ үеэр “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хамгаалалтын албаныхан Б.Цэгмидийн биед халдсан асуудал гарсан.
Энэ асуудлыг Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн бөгөөд иргэний биед гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэнэ, харин гэмтлийн зэрэг гарахгүй бол зөрчлийн хэрэг нээж хариуцлага тооцно гэж цагдаагийн газраас мэдээлж байна.
Сануулахад, тус компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор олон тооны зээр үхсэн гэх асуудлын мөрөөр Засгийн газар Ажлын хэсэг байгуулж, хэд хэдэн сайд нар яг одоо Дорнод аймагт ажиллаж эхлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Юу тогтоогдвол гэж? Нохой шиг зодож, үхсэн нохой чирж байгаам шиг илт бичлэг нь байсаар байтал. Иргэдийн зэвүүцэл дургүйцлийг их хүргэлээ Хятадын хавнууд.
Хэний тушаал даалгавраар ингэж бгаа нь сонин бноо
Togtoogdbol bhdaa yah bedee fcbk derr buh bichleg ni bga.Tusgaar togtnol hudulguunii zaluus hudlaa zuil yarij bgaagui bolohgiig hedhrn jiliin daraa eh orongui boloh tsagtaa oilgotsgoo