ЧУУЛГАН: "Петрочайна Дачин Тамсаг"-тай холбоотой асуулгыг хойшлууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

УИХ-ын өнөөдрийн /2023.03.24/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох байсан. Гэвч ажлын шаардлага гарсан тул асуулгын хариуг хойшлуулах хүсэлтийг Б.Баттөмөр гишүүн гаргажээ. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар эрхийнхээ хүрээнд асуулгын хариуг сонсох асуудлыг хойшлууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top